Манай дэлхий одоогоор 14.3 их наяд тонн нүүрсний нөөцтэй. Харин манай улсын нүүрсний геологийн нийт нөөц 175.5 тэрбум тонн, үүнээс баталгаат нөөц 26,8 тэрбум тонн.
Монгол улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т багтах орны нэг. Харин сүүлийн үед байгаль орчны бохирдол, газрын тосны үнийн уналтаас үүдэн нүүрсний үнэ унаж, дэлхий нийтээр түүхий нүүрсийг шууд хэрэглэхээс аль болох татгалзаж эхлэв.
Улмаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нүүрсний эрчим хүчний дэвшилтэт технологийг ашиглах, нүүрсийг гүнзгий боловсруулж, хийн ба шингэн түлш, химийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхэлжээ.
Монгол Улс ч нүүрсийг шууд хэрэглэх, экспортолдог цаг дууссан хэмээн үзэж, төр засгаас энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэллээ. Манай эрдэмтэд олон жилийн турш нүүрсний чиглэлийн бүх судалгааг хийж ирсэн. Нүүрсийг гүнзгий боловсруулж, “Полимери-химийн аж үйлдвэр”-ийг Монголд хөгжүүлэх нэн шаардлагатай аж. Энэ талаар академич Б.Пүрэвсүрэн маргааш 15.00 цагт /МУИС-ийн долдугаар байрны ард, Танан төвийн хурлын танхимд/ нээлттэй илтгэл тавин, танилцуулна гэж ШУА-аас мэдээллээ.