“Монгол Контент” ХХК 10 жилийн ойгоо тохиолдуулан “MongolContent 10 years" Фантази лигийг нийт хөлбөмбөг сонирхогчдынхоо дунд амжилттай зохион байгуулж дууслаа.
Тойргийн ялагч бүрт хамтран ажиллагч байгууллагуудаар 100,000 төгрөгөөр үйлчлүүлэх эрх олгож байсан бол тавдугаар сарын 17-ны өдөр сүүлийн тойргийн тоглолтууд болж өндөрлөсөн.
Монголдоо хамгийн том шагналын сантай энэхүү тэмцээнд “Munkhbayar Byambaa” нэртэй тоглогчийн “Munkhbayar CHELSEA 4” баг 2146 оноо авч бусдыгаа тэргүүлэн супер шагнал болох iPhone 6 Plus утасны эзэн боллоо.
-Юуны өмнө танд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Бямбаагийн Мөнхбаяр гэдэг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг энгийн л нэг залуу байна.
-Та хөлбөмбөг сонирхоод хэр удаж байгаа вэ?
-Хөл бөмбөгийг арван жилийн сурагч байхаасаа л л сонирхож эхэлсэн. Фантазийг оюутан байхдаа найзуудаасаа анх сонсоод тоглож үзэж байсан. Одоо зургаан жил гаруй болж байна.
-Энэхүү хугацаанд хэрхэн өсөж дэвжиж, хэр их ур чадвартай болсон бэ?
-Ерөнхийдөө эхний нэг жил туршилтын жил байсан гэж болно. Тэрхүү хугацаанд тактикаа зохиогоод илүү их зүйлийг сурсан. Харин хоёр дахь жилээсээ илүү туршлагажиж эхэлсэн. Тэгээд туршлагажаад ирэхээрээ илүү хялбар болчихдог юм байна.
-Фантази лиг дээр тоглогчоо сонгож болдог. Тэгвэл амьдрал дээр тэр тоглогч дээрээ илүү их судалгаа хийдэг байх тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Залуучууд бид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийн нэг нь фантази байдаг. Ялангуяа ажлын өдрийн алжаалаа хэрхэн тайлах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Амралтын өдрүүдээр гэртээ амраад SPS сувгаар сагс, хөл бөмбөг үзэнгээ фантазигаа бөглөөд амьдрал дээр сайн оноо авах тоглогчоо сонгоод өөрийгөө сорьж амрах гэдэг сайхан.
-Найзууд дундаа хамгийн өндөр чансаатай явж байгаа юу? Аль түвшинд байгаа вэ?
-Манай оюутан ангийнхны ихэнх нь тоглодог. Би олон жил тоглосон болохоор бас нилээн дээгүүр явж байгаа шүү.
-Фантази лигээс өмнө нь оролцож байсан тэмцээн уралдаан байгаа юу? Томоохон шагналтай ч гэх юм уу?
-Хоёр гурван жилийн өмнө Tiger брэндээс зарлаж байсан нэг сая төгрөгийн шагналын сантай тэмцээнд ороод хоёрдугаар байр эзэлж байсан. Гэхдээ эхний нэгт орсон нь л мөнгөн хонжвор авдаг байсан. харин энэ жил ихэнх лиг, тэмцээнүүдэд түрүүлээд маш олон шагнал авсан.
-Тэдгээрээс дурдвал?
-Дурдвал мөнгөн шагналаас эхлээд их зүйл байгаа, Жерси хүртэл авч байсан. Олон улсын лигт бүртгүүлээд эхний аравт орсон боловч шагнал аваагүй зөвхөн эхний байр нь л шагналтай байдаг юм байна лээ. Скайтел компаниас гар утас хожсон гээд ер нь нилээн шагнал авсан.
-Фантази лиг сонирхдог, хөлбөмбөг үздэг хүн байна. Өөрөө тоглох дуртай юу?
-Өөрөө бол тоглодоггүй. Зөвхөн үзэх л дуртай. Өөрийнхөө шүтдэг тоглогчоосоо кайф авна. Найзуудтайгаа аль баг хожих, аль тоглогч гоол оруулах зэрэг дээр бооцоо тавина. Ер нь бүхий л зүйл таамгаар байдаг.
-Хэзээнээс Челсиг дэмждэг болсон бэ?
-Намайг жоохон байхад Эрдэнэтэд Риал Мадридын суваг гардаг байсан. Тэрийг их үзэж анх хөлбөмбөг гэдэг зүйлийг мэддэг болсон. Хотод оюутан болж ирж байхад манай эгч Челси нэртэй ресторан, паб ажиллуулж би ажилладаг байсан. Тэгээд тухайн үедээ тоглогчдыг нь судалж үзээд долоон жилийн өмнөөс дэмждэг болсон.
-”Монгол Контент” компани арван жилийн ойдоо зориулж зохион байгуулсан фантази лигт оролцохдоо яг ямар тактикаар оролцсон бэ?
-Шинэ баг үүсгэж ороогүй. Анхнаасаа хамт байсан багтайгаа оролцсон. Ер нь бүх лигт багаа огт солиогүй. Басхүү тоглогчдыг сонгохдоо тухайн форм болон багтаа хэр их үүрэг гүйцэтгэж байгаагаар нь сонгосон. Мөн хоёроор үржигдэх учраас хамгийн гол зүйл нь ахлагчаа зөв сонгох явдал. Энэ жил гурван зүйлс шинээр гарч ирсэн. Эдгээр нь Bench boost, All out Attack, Triple Captian гэсэн боломжууд юм.
Хамгийн гол нь тэр гурван боломжоо зөв ашиглах хэрэгтэй. Давхар тойргуудад хүмүүс ерөнхийдөө Bench boost-ийг их хэрэглэж байсан. Би бол Triple Captian-ыг маш оновчтой хэрэглэж хоёр тоглолтод таван гоол ороод 78 оноотой болж ирсэн. Үүнийг бас аз ёндоо гэж болно.
-Тойргийн тоглолтууд дээр тийм ч их ялж байгаагүй хэрнээ яг сүүлийн тойрогт бусдаасаа түрүүлээд гараад ирж байхад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Мэдээж маш сайхан санагдаж байсан. Би Монголд нэгдүгээр байранд ерөөсөө орж үзээгүй, дандаа хоёр, гуравт эсвэл эхний аравт ордог байсан. Харин энэ жил түрүүлсэндээ маш их баяртай байна.
-Энэ жилийн өрсөлдөгчдийн тухайд ямар байв?
-Хүчтэй өрсөлдөгчид байсан. Тав, зургаан жил тоглох хугацаанд мэр сэр таардаг тоглогчид байгаа харагдсан. Мөн хүүхэд залуучууд маань энэ фантазийг маш их сонирхож тоглох болжээ. Намайг анх тав, зургаан жилийн өмнө тоглож эхэлж байхад 500-аад менежер байдаг байсан. Одоо бол арван мянга бараг дөхсөн байх. Маш олон хүн тоглодог болсон байна лээ. Хэрвээ дурдвал Лхагва Армада, ЭфСи Ээдээ, Уундаа гэх мэтчилэн маш олон менежерүүд байна.
-Та ер нь эдгээр хүмүүстэй уулзаж байв уу?
-Заримтай нь уулзаж байсан. Бас Монголд том том лигүүд байдаг. Тэд бооцоо тавьж, зөвхөн нэг тойргоор тоглодог. Мөн долоо хоног болгон мөнгө шилжүүлж эхний гурван байрын хүндээ шагнал өгдөг.
-За танд баярлалаа. Таныг аз хийморь үргэлж ивээх болтугай.