Турк-Монголын хооронд дипломат архивын салбарт хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны ажлын хэсэг Улаанбаатарт айлчилж байна.
Айлчлалын хүрээнд БНТУ-ын Дипломат архивын газрын дэд захирал Явуз Эвиргэн Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Ганхуягт бараалхаж, хоёр талын төлөөлөгчдийн уулзалт боллоо.
Уулзалтад Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз байлцав. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Ганхуяг өнгөрсөн гуравдугаар сард Турк Улсад айлчилсан.
Энэ үеэр хоёр улсын Гадаад хэргийн яамд хооронд архивын салбарт хамтарч ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Талууд мэдээллийн технологи, дипломат архивын салбарын туршлага, сайн жишгийн талаар мэдээлэл солилцох, техникийн туслалцаа авах зэргээр хамтарч ажиллах боломжтой гэж БНТУ-ын ЭСЯ-наас мэдээлэв.