Урин дулааны улирал, иргэдийн ээлжийн амралт эхэлсэн тул хөдөө нутгаар амарч, зугаалж чөлөөт цагаа өнгөрүүлэхээс гадна ойт хээр газраар явж жимс ногоо, ургамал түүх нь элбэг байдаг. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд амралтын өдрүүдэд ууланд алхах иргэд ч олширсон.
Харин энэ үед ойн болон бэлчээрийн хачигны идэвхжил давхацдаг. Хачиг 11 дүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг аж.
Олон жилийн дундажтай харьцуулахад хачигт халдварын эрсдэлд өртсөн болон батлагдсан тохиолдол энэ жил хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.
Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай байдаг бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй аж.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч Л.Роломжавтай ярилцлаа.
-Хачигт халдвар олон жилийн дундажтай харьцуулахад өндөр байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хүний бие махбодид хачгаар дамжин үүсэж байгаа байгалийн голомтот зоонозын өвчнийг хачигт халдвар гэж нэрлэдэг. Манай улсад 2005 оноос хойш хачигт халдварыг бүртгэж эхэлсэн. 2005-2015 оны хооронд нийт 1774 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 956 нь эмнэлзүй, лабораторийн шинжилгээ, тархвар судлалаар оношлогдсон. Харин энэ он гарснаас хойш нийт 485 тохиолдол бүртгэгдсэнээс 181 батлагдаад байна. Тэгэхээр өмнөх жилүүдээс тохиолдлын тоо олширч байна.
-Он гарсаар 485 гэхээр нэлээд өссөн үзүүлэлт байна. Шалтгаан нь юу юм бол?
-Үүнд маш олон хүчин зүйлүүд нөлөөлж байна. Хачигны онцлог гэвэл хэзээ ч эзэн амьтан руугаа мөлхөж очдоггүй. Хүлээж байдаг. Тэгэхээр хүлээж байгаа газарт нь хүмүүс очиж байна гэсэн үг. Амралт зугаалгаас эхлээд, ургамал жимс түүдэг хүмүүс хачигны байгаа газарт очоод байна гэсэн үг. Ой руу чиглэх хөдөлгөөн ихсэж байгаа нь нэгдүгээр шалтгаан.
Хачиг хэзээ ч эзэн амьтан руугаа мөлхөж очдоггүй. Хүлээж байдаг.
Дээр нь хүмүүс энэ талаарх хандлага, мэдлэг нэмэгдсэнтэй холбоотой эмнэлэгт хандах хүмүүс ихэссэн байна. Өмнө нь иргэд малын хачиг байж л байдаг, хүмүүс хазуулаад тоодоггүй байсан бол одоо хачигт хазуулбал халдвар авна гэдгийг мэддэг болсон байна. Тиймээс хачигт хазуулсан бол халдвар авсан эсэхээ үзүүлэхээр эмнэлэгт ханддаг болжээ. Мөн цаг уурын дулаарлаас болоод хачигны тоо нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй.
-Тэгвэл хачиг унадаг биш бид шүргэлцсэнээр хачигт хазуулдаг байх нь ээ.
-Тийм ээ. Түрүүн хэлсэнчлэн эзэн амьтнаа хүлээгээд байж байдаг. Жишээлбэл, ойн хачиг яг хүн явдаг жим дагаад өвсний үзүүрт байж байдаг. Хэзээ ч мөлхөж очно гэж байхгүй. Тэгэхээр хүмүүс хачиг байгаа газарт л очдог гэсэн үг. Тандалт судалгаа хийгээд явахад ойн гүнд хачгийн нягтаршил бага. Ойн жимээр их, метр хэрийн өндөрт хүлээгээд байж байдаг. Өвсний толгойн дээгүүр. Эр хачиг хүн хаздаггүй, эм хачиг л хаздаг.
Хачиг амьдралынхаа мөчлөг бүрд өөр эзэн амьтан сольж амьдардаг. Авгалдай мөчлөгтөө жижиг мэрэгч амьтанд шимэгчлэн, нимт шатандаа буга, чоно, үхэр гэх мэт том амьтанг шимэгчлээд нас бие гүйцэхээрээ дараагийн том амьтан хүнд шимэгчилдэг.
-Манай оронд хачигны тархалт хэр байдаг юм бол? Бүсчилсэн зүйл байдаг уу?
-21 аймаг 9 дүүрэг, бүх сумдад халдварын голомттой. Манай оронд ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг. Монголд 43 зүйлийн хачигт халдвар байдгаас өнөөдрийн байдлаар манай улсад хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байна. Үүнд:
- хачигт энцефалит,
- хачигт боррелиоз,
- хачигт рикетсээр халдварлагдсан 3 төрлийн өвчлөл зонхилон тохиолдож, хүндрэл үүсгэдэг. Хачиг болгон халдвартай биш.
-Тэгвэл энэ гурван төрлийн өвчлөлөөс үүдэх эрсдэл юу байна вэ? Хачигт хазуулаад эмчилгээ хийлгэхгүй удвал үхэлд хүргэх ч аюултай гэдэг?
-Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Халдвартай хачигт хазуулах, хачгийн няцлах үед цусаар халдвар дамждаг.
Халдвартай хачигт хазуулах, хачгийн няцлах үед цусаар халдвар дамждаг.
Хачигт энцефалитыг үүсгэдэг хачиг ихэвчлэн ойт хээрийн бүсэд байдаг бөгөөд халдвар аваад хүндрэх юм бол төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Хүний мэдрэлийн эд эсийг сонгож гэмтээдэг гэсэн үг. Хачигт хазуулсны дараа ихэвчлэн нууц үе 3-21 хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж ч унадаг.
Хачигт боррелиоз нь бэлчээрийн хачгаар дамждаг бөгөөд хүний мэдрэлийн тогтолцоо, арьс, зүрх судас, үе мөч, тулгуур зэрэг эрхтэн системийг сонгомлоор гэмтээдэг хор хөнөөл ихтэй. Хачигт хазуулсны дараа бие сулрах, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, зүрх, үе мөчөөр өвдөх, арьсаар цагирган хэлбэрийн том, цөөн тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Харин хачигт рикетсиоз өвчин нь хазуулсан хэсэгт тав үүсэх, бүх биеэр цэгчилсэн тууралт үүсэх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хүндрэл нь мартамхай болох, саа саажилт, тэнэгрэл үүсэх аюултай. Мөн амь насанд ч аюултай. 2005 оноос хойш нийт бүртгэгдсэн тохиолдлуудын ес нь нас барсан.
-Урьдчилан сэргийлэх боломж юу байна вэ?
-Хачгийг устгах эдийн засаг болон биологи, экологийн боломжгүй учраас хамгийн гол нь урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Хачигт энцефалитаас сэргийлэх вакцин бий. Голомтот ойр амьдардаг, ажилладаг хүмүүс үндсэн гурван тунг авч гурван жил тутамд сэргээх тунг хийлгэх нь зүйтэй. Улиралтай холбоотойгоор дөрвөн сард эхний тунгаа авч, зургаан сарын дараа дараагийнхыг, хоёр дахиас жилийн дараа гурав дахь тунг авдаг. Халдварт өвчин судлалын үндэсний төв болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж болно.
Халдвар аваад хүндрэх юм бол төв мэдрэлийн системийг гэмтээдэг, үхэлд ч хүргэх аюултай
Харин нөгөө хоёр төрлийн халдварт вакцин байхгүй учир хачгийн идэвхжил өндөр үед ой модонд явахдаа тод өнгийн битүү хувцас өмсөж, малгай өмсөх хэрэгтэй. Мөн хачиг дайжуулагч цацаж болно. Эрсдэлтэй газраар явсан бол биеэ, хувцсаа шалгаж байх хэрэгтэй. Хачигт боррелиоз өвчнөөр өвчлөгсдийн 70 орчим хувийг хүүхдүүд тэр дундаа 5-аас доош насны хүүхдүүд эзэлдэг. Тиймээс хүүхдүүдээ анхаарч байх хэрэгтэй.
-Нэгэнт хачигт хазуулсан бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хэрэв хачиг хазсан бол 24 цагийн дотор хачгийн хошууг үлдээхгүйгээр авах юм бол халдвар авахгүй байх эрсдэлийг бууруулж өгдөг. Хачигны хошуу буруу харсан хөрөөний ир шиг бүтэцтэй. Тэгэхээр шууд татаж авбал үлддэг. Тиймээс угаар нь утсаар ороож, займчуулж татах, эсвэл хавчуураар татах, бөгснөөс нь төөнөх гэх мэтээр авах ёстой. Энэ нь халдвараас сэргийлэхэд 90 хувь тусалдаг.
Хошууг нь үлдээхгүй аваад спирт, иод, гар ариутгагч гэх мэтээр халдваргүйжүүлээд хачгаа аймаг болон нийслэл дэх Зоонозын өвчин судлалын үндэсний төвд өгөх хэрэгтэй. Хачгийг шинжлээд халдвартай эсэхийг тогтоодог. Хачгийг нь шинжлээд халдвар авсан эсэхийг мэдэж болно. Шинж тэмдэг илэрч, хазсан хэсэг нь үрэвсэж, улайсан байвал өөрт ойрхон эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.