Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр сонгууль будлиантай, мөнгө тараадаг, санал луйварддаг, иргэдийг нүүлгэн шилжүүлдэг асуудал хэвээрээ байгааг сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэл хийж байгаа гэдгээ онцоллоо.
Тус үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ “Эрдэнэс Таван толгой” ХХК-д ажиллаж байгаа хэдэн мянган монголчуудын эрх ашгийг хамгаалж ирсэнээ юуны өмнө уламжилж байна. Таван толгойн орд бол монгол хүн бүрийн хувьцаа эзэмшдэг, монголчуудын өмч.
Дэлхийд нөөцөөрөө тэргүүлдэг энэ том ордыг монголчуудад ашиггүйгээр гадаадын компанид шилжүүлэхийг зөвшөөрөхгүй. “Нүүрсчдийн нам” гэж нэрлэгдээд байгаа улс төр, бизнесийн бүлэглэл 2015 онд монголчуудын Таван толгойн ордыг “Энержи ресурс”-ийн толгой Хятадын компанид өгөх гэрээг Засгийн газраас батлуулахаар завдсан. Харин УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шуурхай ажилласны дүнд Таван толгойд санаархаж байгаа компани их хэмжээний өртэй, дампуурлаа зарлаж мэдэхээр байгааг тогтоосон. Мөн Таван толгойн гэрээ монголчуудад ямар ч ашиггүйг илрүүлж алдагдалтай гэрээг УИХ зогсоож чадсан” гэв.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Таван толгойг хувьцаа авах гэсэн “Нүүрсчдийн нам” бүлэглэл 2016 оны УИХ-ын сонгуулиар төрд эрх мэдлээ тогтоож, ард түмний Таван толгойг өрөндөө өгөх шийдвэрийг гаргуулахаар сонгогчдод бэлэн мөнгө тарааж, саналыг нь худалдаж авахаар улайрч байна.
Иймд иргэн бүр хувь эзэмшдэг Таван толгойгоо авч үлдэхийн тулд тараасан мөнгөнд нь хууртаж, шуналыг нь гүйцэлдүүлэхгүй байхыг хүсье. Мөн бэлэн мөнгө, эд материал тарааж байгаа үйлдлийг илчилсэн иргэнд үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх урамшуулах олгох хуультайг сануулъя. Иргэн та мөнгө тарааж байгаа үйлдлийг баримтжуулан цагдаагийн 102 дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг уриалж байна” гэсэн юм.
Засгийн газраас иргэдийн хувьцааг авах шийдвэр гаргасан нь ард түмний тэмцэл бодит байсныг баталсан үйл явдал байсныг дурдлаа.
Б.Зул
Зургийг: Б.Бямба- Очир