Нарны эрчим хүчний үйлдвэрлэл 2030 он гэхэд зургаа дахин нэмэгдэнэ гэж Олон Улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлагаас мэдэгджээ. Тухайлбал 2015 онд дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 1.2 хувийг нарны эрчим хүч бүрдүүлж байгаа бөгөөд 2030 он гэхэд 8-13 хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа юм.
Түүнчлэн нарны эрчим хүчний эх үүсгүүрээс гаргаж авсан цахилгааны үнэ 2025 он гэхэд 59 хувиар буурна гэж тооцоолжээ. "Bloomberg"-ийн эрчим хүчний судлаачдын тооцоолсноор АНУ, Европын орнуудад сэргээгдэх эрчим хүч нь байгалийн хий, нүүрснээс гаргах эрчим хүчийг орлож эхэлсэн байна.
Тухайлбал салхи, нарны эрчим хүчний үнэ буурсантай холбогдуулан Калифорни хотод байрлах “California’s PG&E”-ийн корпораци хоёр цөмийн реактораа хаах шийдвэр гаргах гэж байгаа юм. 2025 он гэхэд нарны эрчим хүчнээс гаргах цахилгааны үнэ нэг ватт нь 79 цент байх бол нүүрснээс гаргах нэг ватт цахилгаан гурван ам.долларын үнэтэй байх ажээ.
Байгалийн хийнээс гаргах цахилгааны үнэ 1-1.30 ам.долларт хүрнэ гэж Олон Улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлагаас мэдэгджээ. Ингэснээр 2030 он гэхэд нарны эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдээд зогсохгүй, хамгийн хямд үнэтэй цахилгаан эрчим хүчний эх үүсвэр болж магадгүй байна.
Б.Номин