Сонгуулийн санал тоолох төхөөрөмж болон саналын хуудсыг аймаг, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд хүргүүлж дууссан байна. Ингэснээр ойрын хугацаанд туршилтын санал хураалт явуулах боломж бүрдээд байгаа талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.
Үүнээс гадна сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоо 200 орчим мянгаар буураад байна. Сонгуулийн Ерөнхий Хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа "Сонсгогчдын нэрсийн жагсаалт хамгийн анх гуравдугаар сарын нэгэнд burtgel.mn сайтад тавигдахдаа хоёр сая 48 мянга 800 иргэний нэр байсан.
Сүүлд мэдээлснээр нэг сая 800 мянга хүрэхтэй үгүйтэй болсон байна. Тиймээс шилжилт хөдөлгөөний хасагдалт, бүртгэлээс хоцорсон хүмүүсийн бүртгэл эцсийн байдлаар гарсан бөгөөд олон тооны иргэдийг түр хасах тэмдгээр тэмдэглэсэн байгаа. Хэдий тийм боловч түр хасах тэмдэгтэй иргэд саналаа өгвөл шууд саналыг нь хүлээн авна. Хэрвээ саналаа өгөхгүй тохиолдолд тухайн иргэний нэрийг хассан жагсаалтаар тоо гарна" хэмээн онцоллоо.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан статистик мэдээллээс харвал 1992-2012 оны хооронд УИХ-ын сонгуулийн ирц тогтмол буурсаар өнөөг хүрчээ. Тухайлбал 1992 онд 95.6 хувьтай байсан сонгогчдын ирц 2000 онд 82.4 хувь, 2012 онд 67.2 хувь болж буурсан байна. Өөрөөр хэлбэл 8-10 жил тутам сонгогчдын ирц 10 орчим хувиар буурсан дүнтэй байна.
Энэ нь бүртгэл, шилжилт хөдөлгөөнөөс гадна сонгогчдын идэвхтэй холбоотой гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны мэргэжилтэн онцолж байна. Хэдий тийм боловч энэ удаагийн сонгуулиар сонгуулийн дүнг шуурхай мэдээлэх ахиц гарахаар байгаа аж.
Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа "Сонгуулийн дүн нэгтгэгдэх үйл явцыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр интернэтээр нээлттэй шууд дамжуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна.
Санал авах өдрийн 22.00 цагаас хойш аль хэсгийн дүн ирсэн бэ гэдэг нь дэлгэцэнд шууд харагдах юм. Тухайн тойргийн бүх хэсгийнх нь дүн бүрэн дамжуулагдсан тохиолдолд дүн шууд харагдана. Тухайлбал тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүнд хэн, хэнд, хэдэн санал өгсөн гэдэг нь харагдах юм" гэж онцлов.
Дашрамд сонирхуулахад бусад улсын сонгуулийн сонгогчдын ирц ямар байсныг харвал ОХУ-ын хувьд Парламентын сонгуулийн ирц 1993 онд 50 хувьтай байсан бол түүнээс хойш өнөөг хүртэл 60 орчим хувьтай байжээ. Харин Казахстанд сонгуулийн ирц 2004 онд 56 хувьтай байсан бол түүнээс хойш тогтмол өсч, энэ онд 77 хувьд хүрсэн байна.
Европын хамгийн том эдийн засагтай Герман улсын хувьд Парламентын сонгуулийн санал өгөх иргэдийн ирц 1990 оноос хойш өнөөг хүртэл 70 орчим хувьтай байсныг idea.int сайтын статистик мэдээллээс харж болохоор байна.
Э.Анхбаяр