Барилгачдын талбайд зохион байгуулж буй “Хүлэмжийн шинэ ногооны амт” үзэсгэлэн худалдаанд өргөст хэмх 3500, улаан лооль 5500 төгрөгийн үнэтэй байна.
Өнөөдрөөс эхлэн гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэнгээс өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ, байцай, лууван, салатны навч, яншуй, бууцай, тарвас, ногоон сонгино зэрэг ногоонуудыг хямд үнээр худалдан авах боломжтой.
Мөн тасалгааны гүзээлзгэнэ, улаан лоолийн үрсэлгээ, мод бут, сөөгийг ч худалдаалж байна.
Үүнээс гадна та үзэсгэлэнг зорьсноор эрүүл хооллолтын болон хүлэмжийн хүнсний ногоо тарьж ургуулах зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.
Үзэсгэлэнд Чингис бондын хөрөнгөөс санхүүжилт авсан фермерүүд, хүлэмжийн аж ахуй эрхлэгч компаниуд, үр бордоо нийлүүлэгчид зэрэг 30 гаруй аж ахуй нэгж оролцож байгаа аж.