Их Британийг Европын Холбооноос гарах эсэхийг шийдэх зорилгоор явуулсан бүх нийтийн санал асуулгад ЕХ-ноос гарахыг дэмжигчид ялалт байгууллаа.
"ЕХ-ноос гарах" саналын төлөө 16.7 сая хүн саналаа өгчээ. Ингэснээр “ЕХ-ноос гаръя” кампанит ажлыг өрнүүлэгчид 52 хувь, “ЕХ-нд үлдье” талынхан 48 хувийн санал авлаа.
Их Британи сүүлийн 45 жилийн турш ЕХ-ны гишүүнчлэлд байсан бөгөөд хэрэв тус эвслээс гарах гэж буй анхны улс болж байна.
Тус улсын хууль тогтоогчид ЕХ-ноос албан ёсоор гарахад шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулж байгаа бололтой.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон одоогийн байдлаар ямар ч мэдэгдэл хийгээгүй юм.
Гэсэн хэдий ч сэтгүүлчид Лондон хотын Даунинг Стрит гудамжинд байрлах Ерөнхий сайдын ордны өмнө цуглан түүнийг хэзээ мэдэгдэл хийхийг хүлээж байна.
ЕХ-ны бусад улс орнуудын төлөөлөгчид санал асуулгын дүнтэй холбоотой санал бодлоо хуваалцсаар байна. Тухайлбал Австрийн Гадаад хэргийн сайд Себастьян Курц "Хэрэв Их Британи ЕХ-ноос гарвал евро бүсэд улс төрийн хүнд цохилт болно" гэлээ.
Түүнчлэн тус санал асуулгын дүнтэй холбогдуулан Японы Засгийн газар шуурхай хуралдаан зарлав.
Эх сурвалж: ВВС