Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг зохион байгуулж, 13 аймгийн 353.2 мянган га улаанбуудайн талбайг хамруулан ажиллахад, нийт тариалсан талбайн 75.8 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гэсэн дүн гарсан талаар мэдээлсэн.
Хаврын тариалалтын ажлыг хэвийн явуулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн яам тариалалтад дутагдах импортын буудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, тариалангийн зориулалттай шинэ техник тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлүүлсэн байна.
Мөн УИХ-ын 108, Засгийн газрын 42 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, 2016 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд хоёр жилийн хугацаатай, жилийн 12.5 хувийн хүүтэй 25.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар шийдвэрлүүлж, улмаар ХААН, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж дамжуулан зээлдүүлэх ажлыг хэрэгжүүлснээр өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгжид 25.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарч, эхний 13 аж ахуйн нэгжид 5.0 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байгаа аж.
ХХААЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан нийтдээ 345 аж ахуйн нэгж, иргэнд 12.1 мянган тонн улаанбуудайн үр, 814 аж ахуйн нэгж, иргэнд онцгой албан татваргүй үнээр 4.1 мянган тонн шатахууныг 10-50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгосон байна.
Мөн 6.5 мянган тонн үрийн буудай импортоор авч 146 аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгосноор 40.6 мянган га-д чанар сайтай үрээр тариалах боломжийг бүрдүүлсэн зэрэг хаврын тариалалтыг хэвийн явуулахад чиглэсэн олон үр дүнтэй ажлыг салбар яамны зүгээс хийж хэрэгжүүлсэн байна.