Бүх нийтийн санал асуулгын дүнгээр Их Британи Европын холбооноос гарахыг дэмжигчдийн санал давамгайлсан нь тодорхой болсон.
Тэгвэл санал асуулгын дүнгийн дараа Ерөнхий сайд Дэвид Кэмерон ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ.
Мэдэгдэлдээ тэрээр "Улс оронд шинэ удирдагч хэрэгтэй. Ерөнхий сайдын хувьд ойрын өдрүүдэд, ойрын хэдэн сард улс орноо зөв чигт залж явахын тулд чадах бүхнээ хийх болно. Гэвч миний хувьд энэ завины ахлагч байхад тохирохгүй гэж бодож байна. Иймээс би гурван сарын дараа албан тушаалаасаа огцорно" гэлээ.
Түүнчлэн тэрээр санал асуулгын дүн британичуудын амьдралд огцом өөрчлөлт авчрахгүй гэж хэлсэн байна.
ЕХ-ноос гарах асуудлаар Брюссельтэй хийх хэлэлцээг шинэ Ерөнхий сайд хийх хэрэгтэй. Засгийн газрын шинэ тэргүүн ирэх аравдугаар сарын эхэн гэхэд томилогдоно гэж Кэмерон хэллээ.
Сануулахад Их Британи ЕХ-ны гишүүнчлэлээс татгалзахын эсрэг байр суурьтай байсан улс төрчдийн нэг нь Дэвид Кэмерон байсан юм.
Эх сурвалж: Reuters