Миний аавыг Болд гэдэг. Ажил хөдөлмөрийн талбарт болд шиг хатаагдсан хүн. Дарханыг дархлагсадын нэг эгэл баатар. Ээжийг минь эмэгтэйчүүдийн ордоныг бариулсан Энхмандах гэдэг. Болдынх гэдэг айл ажил хөдөлмөр амжилт бүтээл аз жаргалын галд ширээгдсэн жирийн л нэг сэхээтэн гэр бүл.
Би ээж, аавынхаа дархлалцсан Дархан гэдэг ариун гал голомтод мэндэлж, бусдын хүүхдүүдтэй адил сурч боловсорч, боорцогтой цай ууж, гурилтай лавшаа идэж өссөн тоорцогтой эмээгийн тоймгүй их аз жаргал нь.
Болд гэдэг энэ овог миний насан туршийн ариун шүтээн билээ. Өнө мөнхөд өргөж залж явах нэр төр минь билээ. Аав минь намайг бүтээж ээж минь намайг тээж төрүүлсэн юм. Би Бурхантын хөндийд мэндэлсэн бурхан заяатай хүмүүсийн л нэг. Ижий аав гэдэг насны бурхантай, цагаан сараар золгодог ахас ихэстэй, цайныхаа дээжийг өргөдөг уул хангайтай, долоон бурхан одтой хүн билээ.
Ээ гэгээн төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг төрт ёсны нандин уламжлалтай монгол хүн.
Цагаан шонхор шүтээнтэй, цагаан морин жилийн даллагатай, цайлган зангаа цайтайгаа сүлж барьсан, царай зүсээ салхиар эмнэж домносон малчин ардын үргэлжлэл.
Нэг нандин түүх та нартайгаа хуваалцая. Тэртээ 1992 онд аав минь надад захиа бичиж үлдээсэн юм. Тэр бол миний аав Болдын хүү Жавхландаа захисан гэрээслэл нь.
Эрэгцүүлж унших тусам энэ захианаас улам ихийг ойлгодог. Өвчтэй байсан эцэг минь хүүгийнхээ ирээдүйн төлөө санаа зовниж конкурс буюу уралдаант шалгалтанд хэрхэн яаж бэлдэх тухай зөвлөсөн захиа л даа.
Хэргийн учир амьдрал бол насан туршийн уралдаант шалгалт ажээ. Түүнд яаж бэлтгэж, хэрхэн амжилттэй туулж, ул мөрөө тод томруун үлдээх тухай насан туршийн минь захиас болж явна. Эгэл жирийн захианы үнэ цэн ийм учиртай. Гэсэн хэрнээ аавын захиаг унших болгондоо ач холбогдол төдийлөн өгөлгүй орхидог байсан зүйл нь 1992 оны 6-р сарын 29-ны билэгт сайн өдөр эцэг хүү хоёрын зорилго биелээд баярлалдан уулзах тов юм.
6-р сарын 29. яг ийм нэг өдөр айсуй. Ялгаатай нь 2016 оны 6-р сарын 29.
Энэ бол Болдын хүү Жавхлан Дарханчуудыг төрд төлөөлөх эсэхээ шийдүүлэх уралдаант шалгалтын тов зарлагдсан өдөр. Аав минь төрийн хар хүн байсан. Хүүгээ төрд хоёргүй сэтгэлээр зүтгээрээ гэсэн захиас байсан байна шүү дээ. Дарханыг дархлагсад Дарханыхаа унаган хүүг төрд илгээх өдрийн тов алс тэртээ бичсэн аавын захианы төгсгөлтэй давхцдаг нь ч бас сонин. Ерөөл ч байж мэднэ. Аавынхаа алсыг харсан мөрөөдлийг биелүүлэх хүү миний хүсэл тэмүүлэл хязгааргүй. Тэр тэмүүлэл Дарханчуудтай цуг явдаг юм. Тэнгэртэй өдрийг хамтдаа тэмдэглэх эрхийг сонгогч танд үлдээлээ.