Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР хүргэж байна.
- Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд энэ сарын 23-ны өдөр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай болжээ.
- Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай байдаг бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй аж. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч Л.Роломжавтай хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу.
- Мобиком, Юнителийн хэрэглэгчид 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 19-г хүртэл өөрийн HITONE, UNIMUSIC-дээ Монгол түмний омогшил, бахдал болсон “ТОЛИН ХУЛ” дууг татаж авснаар гайхамшигт ДУБАЙ-аар аялах урамшуулалт хөтөлбөрт хамрагдана.
- Энэ жилийн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана
- Дроны дурангаар цувралаар танд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг танилцуулж байна.
- Санал тоолох төхөөрөмжийг орон даяар туршлаа
- Зам тээврийн хөгжлийн төвд 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан аж.
- Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоо 200 орчим мянгаар буураад байна
- Нийслэлийн онцгой байдлын аврагчид машинд хавчуулагдсан хоёр иргэний амь насыг аварчээ.
- Сүүлийн үед хүүхдүүд нохойд хазуулах болсонтой холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сэрэмжлүүлэг гаргажээ.
- Улсын хэмжээнд он гарсаар эхний зургаан сарын байдлаар нийт 13 аймгийн 47 суманд 81 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 21293 га ой, 332.653 га хээр, нийт 353.946 га талбай түймэрт өртсөн байна.
- Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэг өнөөдрөөс эхэлж байна.
- Монгол Улс энэ хавар 18.8 сая төл мал хүлээн авснаар түүхэндээ анх удаа 73 сая малтай боллоо.
- Барилгачдын талбайд зохион байгуулж буй “Хүлэмжийн шинэ ногооны амт” үзэсгэлэн худалдаанд өргөст хэмх 3500, улаан лооль 5500 төгрөгийн үнэтэй байна.
- Худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд бие засах газраар үнэгүй үйлчлэх ёстой бөгөөд энэ дагуу ШӨХТГ-аас 32 аж ахуй нэгжид шалгалт хийснээс 21 нь иргэдээс хууль бусаар хураамж авч байсныг тогтоож зөрчлөө арилгах шаардлагыг өгч, шаардлага биелүүлээгүй 17 нэгжид 960 мянган төгрөгийн торгуулийн оногдуулжээ.
- Өргөө, Гэгээнтэн, Тэнгис, Хүннү Синема зэрэг кино театрт дээрх дутагдлууд илэрч бага насныхан үзвэрийг ойлгохгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул Монгол дуу орчуулгатайгаар кино гаргаж байхыг зөвлөсөн байна.
- Хятадын зүүн нутгийн Зянсу мужийг хар салхи дайрсны улмаас 98 хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн хүний тоо 500-д хүрлээ хэмээн Синьхуа агентлаг дамжууллаа.
- Энэ жил 12-р ангийг төгссөн Э гэгч нь 2016 оны 6-р сарын 16,17-ны өдөр ЭЕШ-ын Нийгэм, Математикийн хариу гэх мэдээллийг фэйсбүүк хуудсаар дамжуулж төгсөгч дөрвөн хүүхдэд худалдаалжээ.
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийн хангалт 42-оос 92 хувьтай болж, эмчилгээ үйлчилгээний чанар сайжирч, хүлээгдэл чирэгдэл буурчээ.
- "Сайд нарыг амлалтаа биелүүлэхийг цэвэрлэхийн ажилчид хоног тоолон хүлээж сууна" нийтлэлийг энд дарж уншина уу:
- Сүүлийн өдрүүдэд “АСЕМ-д зориулж асар үнэтэй байлдааны онгоцууд худалдан авчээ” гэсэн мэдээллийг Батлан хамгаалах яамны Хэвлэл мэдээлэл, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын иргэн цэргийн харилцааны хэлтсээс мэдэгдэл гаргаж, няцаалаа.
Дэлхийд
- Бүх нийтийн санал асуулгын дүнгээр Их Британи Европын холбооноос гарахыг дэмжигчдийн санал давамгайлсан нь тодорхой боллоо.
- Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон огцрохоо мэдэгдлээ
- Нарны эрчим хүчний үйлдвэрлэл 2030 он гэхэд зургаа дахин нэмэгдэнэ гэж Олон Улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлагаас мэдэгджээ.
- "Казахстаны хөгжлийн түлхүүр" нийтлэлийг энд дарж уншина уу.