Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг хүргэж байна.
Их Британийг Европын Холбооноос гарах эсэхийг шийдэх зорилгоор явуулсан бүх нийтийн санал асуулгад ЕХ-ноос гарахыг дэмжигчид ялалт байгууллаа. "ЕХ-ноос гарах" саналын төлөө 16.7 сая хүн саналаа өгчээ. Ингэснээр “ЕХ-ноос гаръя” кампанит ажлыг өрнүүлэгчид 52 хувь, “ЕХ-нд үлдье” талынхан 48 хувийн санал авлаа. Их Британи сүүлийн 45 жилийн турш ЕХ-ны гишүүнчлэлд байсан бөгөөд хэрэв тус эвслээс гарах гэж буй анхны улс болж байна. Тус улсын хууль тогтоогчид ЕХ-ноос албан ёсоор гарахад шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулж байгаа бололтой. Санал асуулгын дүнгийн дараа Ерөнхий сайд Дэвид Кэмерон ард түмэндээ хандан мэдэгдэл хийн, "Улс оронд шинэ удирдагч хэрэгтэй. Ерөнхий сайдын хувьд ойрын өдрүүдэд, ойрын хэдэн сард улс орноо зөв чигт залж явахын тулд чадах бүхнээ хийх болно. Гэвч миний хувьд энэ завины ахлагч байхад тохирохгүй гэж бодож байна. Иймээс би гурван сарын дараа албан тушаалаасаа огцорно" гэлээ.
Энэ сарын 23-нд АНУ-ын Сенат галт зэвсгийн хэрэглээ, наймааг хязгаарлалт тавихаас татгалзсаны дараа тус улсын Ардчилсан намын гишүүд Төлөөлөгчдийн танхимд суулт зарлав. Эсэргүүцлийн суултад 100 гаруй хүн оролцсон бөгөөд тэд галт зэвсэг худалдан авах гэж буй хүмүүст шалгалт явуулах, алан хядах ажиллагаанд сэжиглэгдэж байсан хүмүүст галт зэвсэг худалдаалахыг хориглох хэрэгтэй гэж үзэж буй юм. Тэгвэл Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан тус эсэргүүцлийн суултыг “олон нийтийг татах гэсэн ов мэх” гэж тодорхойлжээ. Учир нь эсэргүүцлийн суулт хийж буй Ардчилсан намын гишүүд өөрсдийн твиттер, фейсбүүк хуудаснаа зургаа оруулж, шууд дамжуулалт хүртэл хийсэн байна.
Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг Рио-де-Жанейрогийн олимпын наадамд оролцохыг хориглох тухай шийдвэр гаргасныг Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/ санал нэгтэйгээр дэмжлээ. Гадаад орнуудад сэргээшийн шинжилгээнд ороод тэнцсэн Оросын тамирчдыг Риогийн Олимпод оролцохыг зөвшөөрнө гэсэн ОУХАХ-ны шийдвэрийг төлөөлөгчид мөн дэмжсэн аж. Оросын хөнгөн атлетикаас өөр бусад спортын төрлүүдийн тамирчид болон Кенийн тамирчид хэрвээ гадаадад сэргээшийн шинжилгээ өгөөд тэнцсэн тохиолдолд л Риогийн Олимпод оролцож болно гэж төлөөлөгчид зөвшилцсөн байна.
Энэ сарын 22-нд Хойд Солонгос зүүн эргээсээ дунд тусгалын “Мусудан” хэмээх хоёр баллистик пуужин харвав. Хоёр пуужингийн эхнийх нь агаарт дэлбэрч амжилтгүй болсон бөгөөд нөгөө пуужингийн тусгал 400 км-т хүрсэн байна. Ёнхап агентлагийн мэдээлж буйгаар 400 км-ийн зай тулна гэдэг бол дунд тусгалын баллистик пуужингийн туулах хамгийн их зай гэв. Хойд Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд "Мусудан" пуужинг анх удаа харвасан байсан. Тус баллистик пуужинг харвах оролдлогууд зургаан удаа дараалан амжилтгүй болж байгаа нь энэ юм.
Хятад улсын зүүн нутгийн Зянсу мужийг өнгөрсөн пүрэв гарагт хар салхи дайрч үүний улмаас улмаас 98 хүн амиа алдаж, 846 хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн хар салхинд тоосгон барилга байшин эвдэрч, барилгуудын тааз нурж, 8000 мянга гаруй айлын орон гэр сүйтгэгдсэн байна. Тус хотын орон гэргүй болсон оршин суугчдын нэг хэсэг нь хамаатнуудындаа, нөгөө хэсэг нь ойролцоох сургуульд толгой хоргодож байна.
Дэлхийн хамгийн хурдан, супер компьютерыг БНХАУ дахин бүтээж, дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Sunway TaihuLight гэх энэ компьютер өмнөх дээд амжилтыг тогтоож байсан Тиан-Хө 2 супер компьютероос даруй гурав дахин хурдтай аж. Шинэ компьютер 93 петафлоп буюу нэг секундэд 93 квадриллион /гунамал/ буюу 10,15 сая тооцоолол хийх чадалтай. Энэ нь Америкчуудын бүтээсэн хамгийн хүчирхэг компьютероос тав дахин хурдан гэсэн үг юм. TaihuLight компьютер 41000 процессортой, процессор бүр нь 260 цөмтэй бөгөөд нийтдээ 10,65 сая цөмтэй юм байна. Харин RAM нь 1,3 петабайт учраас эрчим хүчний хувьд илүү хэмнэлттэй болжээ. Үйлдлийн систем нь ч Linux-т суурилсан, Хятадын өөрсдийнх нь хөгжүүлсэн Raise OS аж.
Элон Маскын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани нарны хавтан үйлдвэрлэгч Solarcity-г өөртөө нэгтгэхээр санал тавьжээ. Ингэснээр хэрэглэгч гэрийнхээ дээр тавьсан аварга том нарны эрчим хүч үүсгэгчээс гэрийнхээ цахилгааныг төдийгүй машинаа цэнэглэх эрчим хүчийг хүртэл авах юм. Өнөөдрийн байдлаар SolarCity-ийн үнэлгээ 2,14 тэрбум ам. доллар байгаа бөгөөд Tesla худалдан авахаар бол 21-30 хувийн нэмэгдэл өгнө. Ингэснээр SolarCity-ийн үнэ 2,59-2,78 тэрбум ам. доллар болох юм.
Энэ сарын 22-нд Евро 2016 тэмцээний хэсгийн тоглолтууд явагдаж дууслаа. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн, сенсаац дэгдсэн тоглолтууд чухам энэ өдөр л явагдав. Тэмцээн эхэлснээс хойшхи хамгийн сайхан өдөр байлаа. Хагас шигшээд шалгарсан багуудын тоглолтын тоймыг ЭНД дарж үзнэ үү.