УИХ-ын энэ удаагийн сонгуульд Дорнод аймагт 2 тойрог оногдсон.
УИХ-ын Сонгуулийн 14-р тойрогт МАН-аас Хаянгаагийн Болорчулуун, АН-аас Мөнхчулууны Зоригт, МАХН-аас “Насны зам” ХХК-ий Энхжаргал нар өрсөлдөж байна. Х.Болорчулуун, М.Зоригт нар нь өмнө УИХ-д сууж байсан, Дорнодод танигдсан улстөрчид бөгөөд энэ хоёрын дунд ширүүн өрсөлдөөн өрнөх биз ээ. МАХН-аас нэр дэвшиж байгаа Энхжаргалын хувьд ч ширүүхэн өрсөлдөх бололцоо бий.
УИХ-ын Сонгуулийн 15-р тойрогт харьцангуй олон буюу 6 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Үүнээс БНН-аас нэр дэвшсэн Борхүү хэмээх иргэн тойрогтоо очоогүй, сурталчилгаа хийгээгүй байна. Мөн МАХН-аас нэр дэвшигч Шагдаржавын Ганболд нь сурталчилгаагаа зогсоож байгаа сурагтай.
Ингээд МАН-аас нэр дэвшигч Н.Номтойбаяр, АН-аас Батболдын Мөнхцэцэг, бие даан нэр дэвшигч Батаагийн Ганболд, бие даан нэр дэвшигч Дашнамжилын Цогтбаатар нар тунаж үлдээд байгаа юм байна. Н.Номтойбаярын хувьд УИХ-д өнгөрсөн 4 жил суусан, иргэд сонгогчид хэн бэ гэдгийг мэдэх бөгөөд АН-аас нэр дэвшигч Б.Мөнхцэцэг Сургалтын төрийн сангийн дарга хийж байсан, улстөрд олон жил зүтгэж өмнө нь АН-аас УИХ-д 2 удаа өрсөлдөөд унаж байжээ.
Бие даан нэр дэвшигч Батаагийн Ганболд нь шинэ хүн бөгөөд эдийн засагч, санхүүч, Сангийн яаманд 15 жил ажилласан боловсрол, төрийн ажлын туршлагаараа бусдаасаа илүү нэгэн харагдаж байна. Нөгөө нэг бие даагч Дашнамжилын Цогтбаатар нь 60 настай, АН-д 20 гаруй жил зүтгэсэн, гэвч энэ удаагийн УИХ-д бие даан нэр дэвшиж байгаа юм байна.
Ингээд УИХ-ын 15-р тойргийг шинжвэл энэ удаагийн сонгуульд тэнцүүхэн өрсөлдөөн өрнөхөөр хандлагатай байна. Б.Мөнхцэцэг, Б.Ганболд нар нь нутгийн хүн, нөгөө 2 нь өөр аймаг, хотод төрсөн, тиймээс нутгийнхан энэ хоёртоо ам сайтай байх талтай. Нөгөө талаас сонгогчид МАН-ын Н.Номтойбаяр, бие даан нэр дэвшигч Б.Ганболд нарт илүү боломж байгаа талаар мэдээ байна.
Ялангуяа бие даан нэр дэвшигч Б.Ганболдод сонгогчид ам сайтай байгаа, энэ удаа Дорнодчууд шинэ сонголт хийж, мэдлэг боловсролтой Батаагийн Ганболд хэмээх нутгийн залуугаа сонгож мэдэхээр байна.