Их Британид Европын холбооноос /ЕХ/ гарах эсэх талаар бүх нийтийн санал асуулгад британичууд 72.8 хувийн ирцтэйгээр оролцон, 33.5 сая хүн саналаа өгөв. ТҮҮХЭН САНАЛ АСУУЛГАД оролцсон нийт иргэдийн 51.9 хувь нь ЕХ-ны гишүүнчлэлээс татгалзах хэрэгтэй гэж үзсэн бол 48.1 хувь нь үлдэх нь зүйтэй гэжээ.
Ингэснээр Их Британи улс ЕХ-ны 43 жилийн түүхэнд анх удаа бүх нийтийн санал асуулгаар тус холбооноос гарахаар болж байна. Британичуудын сонголт дэлхий нийтийг "алмайрууллаа".
САНАЛ АСУУЛГЫН ДҮН НЭГДСЭН ВАНТ УЛСЫГ "ХАГАРАЛД" ХҮРГЭХ ҮҮ
Санал асуулгын дүнгээс үзэхэд Англи, Уэльс “ЕХ-ноос гарна” гэсэн бол Шотланд, Умард Ирланд “ЕХ-нд үлдье” гэсэн байна. Энэ удаагийн санал асуулга Нэгдсэн Вант улсын эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг бий болголоо гэж олон улсын шинжээчид үзэж байна. The American Conservative сэтгүүлд гарсан нийтлэлд "Энэ удаагийн бүх нийтийн санал асуулга 300 гаруй жил оршин тогтносон Нэгдсэн Вант улсыг "хагаралд" хүргэнэ. Учир нь санал асуулгын дүнгээс үзэхэд Лондоны иргэд ЕХ-ны гишүүнчлэлээс татгалзахын төлөө саналаа өгсөн бол эсрэгээрээ Шотландын иргэдийн 62 хувь, Умард Ирландын иргэдийн 55 хувь Европын холбоонд үлдэхийг илүүд үзсэн байна. Шотландын эрх баригчид өмнө нь “Санал асуулгаар ЕХ-ноос гарах шийдвэр гарвал Шотланд улс тусгаар тогтнох асуудлыг дахин гаргаж тавина” гэж мэдэгдээд байсан. Тэгвэл одоо Шотландчуудад ийм боломж нь нээгдэж байгаа учир үүний төлөө ажиллах нь дамжиггүй" гэж бичжээ.
Түүнчлэн Умард Ирландын зарим нам эвсэл Их Британиас салан тусгаарлах мэдэгдэл гаргана гэх цуу яриа ч дэгдээд байна. Хэрэв Шотланд Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүн хэсгээс гарвал Ирланд мөн адил тэдний араас дагах юм.
ДЭВИД КЭМЕРОНЫ ХАЛААГ ХЭН АВАХ ВЭ
Daily Telegraph сонинд "Дэвид Кэмероны улс төрийн карьер үүгээр дуусаж байна. Тэрээр ЕХ дахь Их Британийн хувь заяа болон өөрийн улс төрийн карьерыг золиослосон Ерөнхий сайд гэдгээрээ түүхэнд үлдэнэ" гэж бичжээ.
Их Британи ЕХ-нд үлдэх эсэх тухай бүх нийтийн санал асуулгыг явуулах санаачлагыг тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон гаргаж байв. Тэрээр ЕХ-ны журамд хэд хэдэн шинэчлэл явуулсан тохиолдолд холбоонд гишүүнээр үлдэнэ гэж мэдэгдэж байсан юм. Тодруулбал Кэмерон цагаачдын асуудал, мөнгөний бодлого дээр бие даасан байдлаа хадгалж үлдэх, энэ асуудлаар ЕХ-той хийх хэлэлцээрт давуу тал олж авах зорилгоор “Санал асуулга” явуулах санаачилга гаргасан.
Бүх нийтийн санал асуулгын өмнө Кэмерон ард иргэддээ хандан ЕХ-нд үлдэхийг уриалан, тус холбооноос гарах шийдвэр эдийн засагт сөргөөр нөлөөлөхийг анхааруулж байсан юм. Гэвч Дэвид Кэмерон бүтэлгүйтэж, албан тушаалаасаа огцрохоор болж байна. Санал асуулгын дүн эсрэгээр гарсан тул тэр огцрох ёстой юм.
Сонгогчдоос “Албан тушаалдаа үлдээч” гэсэн хүсэлт ихээр ирж байгаа талаар Ерөнхий сайд мэдэгдсэн нь олон нийтийн дунд “албан тушаалтайгаа зууралдах нь” гэсэн хардлагыг төрүүлээд байна.
Гэхдээ эсрэг тал нь ийм боломжийг бараг л өгөхгүй биз. Учир нь ЕХ-ноос гарах бодлого баримтлагч, Дэвид Кэмероны гол өрсөлдөгч Борис Жонсон гэж улс төрч бий. Тэрээр Лондон хотын даргаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд Ерөнхий сайд болох амбийцтай гэдгээ өмнө нь хэд хэдэн удаа илэрхийлж байсан юм.
BREXIT ЯМАР ХОХИРОЛ ДАГУУЛАХ ВЭ
Британичууд сонголтоо хийсэн хэдий ч ЕХ-ноос гарах үйл явц хамгийн багадаа хоёр жил үргэлжилнэ. Учир нь ЕХ-ны гишүүн 27 улсын дэмжлэгийг бүрэн авч байж бүрмөсөн орхино. Их Британи ЕХ-ноос гарах үйл явцыг удаан, хүнд байлгахын төлөө Евро бүсээс бүх арга хэмжээг авна гэж шинжээчид таамаглаж байна.
ХАР БААСАН гараг буюу Brexit-ийн дараа фунт-стерлингийн ханш 1985 оноос хойш хамгийн доод түвшинд хүрч унажээ. Ам.доллартай харьцах еврогийн ханш 1.35 ам.доллар болж унасан юм.
Их Британийн бүх нийтийн санал асуулгын дүн дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдэд нөлөөллөө. Тухайлбал Ази-Номхон далайн бүс нутгийн гол хөрөнгийн биржүүд болох Японы Nikkei, Шанхайн хөрөнгийн биржийн индекс буурчээ.
Түүнчлэн Москвагийн Олон Улсын Валютын биржийн индекс 3.4 хувиар буурсан байна. Мөн Brent маркийн газрын тосны үнэ таван хувь хүртэл буурч, нэг баррель нь 48.3 ам.доллароор арилжаалагджээ.
Их Британи ЕХ-ны гишүүнчлэлээс гарснаар:
- ЕХ-ны гишүүн 27 улс бүртэй худалдаа, санхүү, гаалийн, татвар, визийн зэрэг олон гэрээ байгуулна.
- Британичууд Европ руу зорчихдоо виз авдаг болно.
- Их Британи ЕХ-ны гишүүн улсын хувьд гадны улс орноос гаалийн татваргүйгээр бараа бүтээгдэхүүнээ хямд импортлох, өөрсдийн бүтээгдэхүүнээс экспортлох боломжтой байсан. Тэгвэл одоо тус улсын жирийн өрхийн жилийн зардал нэмэгдэнэ.
- Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр Британичууд Brexit-ийн хор хохирлыг одоо л ухаарч байгаа бололтой. Тэд дахин санал хураалт явуулахыг хүсч байна. Ийнхүү Brexit, Bremain-ийг дэмжигчдийн дунд маргаан өрнөх нь Их Британид улс төрийн хямрал үүсгэж магадгүй зэрэг маш олон эрсдэл үүснэ.
ЕХ-НЫ ХАГАРАЛ ПУТИНД ЯМАР АШИГТАЙ ВЭ
АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Майкл Макфолын “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлага шуугиан дэгдээлээ. Тэрээр “Brexit ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илүү ашигтай. Путин санал асуулгын дүнд биечлэн нөлөөлөөгүй ч гарсан үр дүн нь түүнд илүү ашигтай юм. Европ тив нэгдмэл байдлаа алдаж, улам суларч байна. Гэтэл ОХУ-ын үүсгэсэн байгууллага /Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Пакистан, Энэтхэг улсад элсэх талаар хэлэлцээ хийж байгаа/ шинэ гишүүдээр бүл нэмэх асуудал яригдаж байна шүү дээ” гэж ярьсан байв.
Тэгвэл Ерөнхийлөгч Путин Их Британийн санал асуулгын дүнгийн дараа "Санал асуулгын дүн Оросын хувьд ашигтай ч ашиггүй ч тал бий" гэж мэдэгдэв. "Дэлхийн зах зээл, эдийн засаг суларна. Одооноос суларч эхэллээ" гэв.
Brexit Путинд батлан хамгаалахын салбарт асар их ашиг авчирна гэж тоймчид үзэж байна. Учир нь НАТО-гийн /Умард Атлантын гэрээний байгууллагын/ хүч сулрах нь ОХУ-ын цэргийн хүчний нөлөөг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.