Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит бус шуурхай зөвлөгөөнөөр сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд сонгууль зохион байгуулах нэгжүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллажээ.
Хууль ёсоор сонгуулийн санал авах байрууд энэ сарын 24 гэхэд бэлэн болсон байх ёстой. Тиймээс Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт шалгалт хийсэн аж.
Зөвлөгөөний үеэр санал авах 397 байранд хяналтын камер байрлуулсан талаар мэдээлэв. Мөн байруудын 30 хувьд нь нэмэлт цахилгааны эх үүсвэр болох генератор байрлуулжээ.
Зөвлөгөөний үеэр элдэв маргаантай асуудал, зөрчил гарахаас урьчилан сэргийлж ажиллахыг дүүрэг, хорооны засаг дарга нарт анхаарууллаа.