Өнөөдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр Улсын Ерөнхий Прокурорын газарт ирж мэдээлэл хүргүүллээ. АН-аас хүргэсэн мэдээлэлд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт цацагдсан “МАН-ын мөнгөний бодлого” нэртэй бичлэг гэмт хэргийн шинжтэй байж магадгүй гэжээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр:
МАН-ын удирдлагууд Төрийн албыг наймаалцах, Төрийн албан тушаалыг үнэлсэн талаар ноцтой баримтууд олдсон. Энэ асуудлыг зохих хуулийн байгууллагуудаар шинжлүүлсэн. Ярьсан хэлсэн бичлэг нь өөрсдийнх нь гэдэг нотлогдсон.
Тэгэхээр энэ асуудлыг цааш нь үргэлжлүүлэн шалгаж өгнө үү гэж Улсын Ерөнхий Прокурорын газар, Авилгатай тэмцэх газар, Тагнуулын төв газарт мэдээлэл хүргүүлж байна.
Агуулга нь нэгэн ижил учраас уншиж танилцуулъя:
МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын тус намын нэр бүхий албан тушаалтнуудын хооронд ярьсан Төрийн албыг худалдах, ашиг болгон үнэлэх зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэгийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан 2016 оны зургадугаар сарын 24-ний өдөр олон нийтэд ил болгож, улмаар цахим орчинд тараасан. Бичлэгт гарсан яриаг энд сийрүүлсэн...
...Дээр дурдсан бичлэгээр ил болсон үйл явдал нь илтэд ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц, сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан Үндэсний аюулгүй байдлын болон Албан тушаалын гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй байна” гэлээ.
Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг ажлын 14 хоногт шийдвэрлэх ёстой талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын хэлтсийн дарга Э.Амарбат хэлсэн юм.