Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тус үзэсгэлэн нь монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрхийг нээн илрүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг билээ. Энэхүү монгол-солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэл, Монголын Уран Зургийн Галерей, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, зураач Л.Бумандорж, Солонгос улсын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд 100 шахам уран бүтээлчид уран зураг, монгол болон зураасан зураг, уран баримал, холимог техникийн 5 төрлөөр өрсөлдөн гран при, тэргүүн, тусгай байруудад нийт 10 уран бүтээлч, тус үзэсгэлэнг үүсгэн байгуулагчдын нэг солонгос улсын зураач Кимчи Жунг агсны нэрэмжит шагналаар 1 уран бүтээлч шалгарах юм.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь хоёр орны урилгаар оролцож буй монгол-солонгосын 60 уран бүтээлчдэд солонгос улсын Баримлын холбоо, Чуннамын их сургуулийн профессор багш нар болон СУИС-ийн ДДУСургуулийн уран бүтээлч багш нар хамтран оролцож байгаа нь нэгнээсээ туршлага солилцох, залуу уран бүтээлчид нь ахмад уран бүтээлчдээсээ суралцдаг үзэсгэлэнгийн сайхан уламжлалыг үргэлжлүүлж улам бүр өргөжүүлж байгаад оршиж байна. Үзэсгэлэнгийн 200 гаруй бүтээл энэ сарын 30-ныг дуустал олны хүртээл болно.
МУЭ-ийн дэргэдэх Залуу Уран Бүтээлчдийн Нэгдэл 2004 онд албан ёсоор дахин сэргээгдэж35 хүртэлх насны залуу уран бүтээлчдийг хамруулан, тэдний уран бүтээлээ бүтээлчээр хийхболон бусад үйл ажиллагааг дэмжих зорилгоор нэгдлийнудирдах зөвлөлийн уран бүтээлч 8 гишүүн, тэргүүлэгчээс бүрдэн ажиллаж байна.
Манай нэгдэл нь монголын нүүдэлчин ард түмний өвөрмөц хэллэг бүхий урлагийг техник болон агуулга,үзэл санааны хувьд шинэ төвшинд эрэлхийлж буй залуу уран бүтээлчдийг нээн илрүүлэх, дэмжин туслах, уран бүтээлийн хувьд хөгжих, бүтээл хийх нөхцөл боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх, олон нийтэд дүрслэх урлагийг таниулахын зэрэгцээ урлагийн боловсрол олгох зориолготой байгууллага юм.
ЗУБНэгдэл нь хэд хэдэн томоохон үзэсгэлэнгүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөдулсын хэмжээний“Алтан бийр”,олон улсын хэмжээний “Grand Art” үзэсгэлэнгүүд нь залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээж, оюуны хүч, нөөц бололцоогоо дайчлан ажиллаж чадахуйц,олонд танигдсан урлагийн томоохон талбар болж чадсан байна. Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэдэрхэм алдрыг хүртэхээс гадна МУЭ-ийн урланд нэг жилийн хугацаанд бүтээл хийн урлан эзэмших эрх болон тус бүтээлүүдээрээ “АРТ Галерей”-д бие даасан үзэсгэлэн гаргах эрх, БНСУ-д 3сарын хугацаанд солилцооны хөтөлбөрт хамрагданмөн бие даасан үзэсгэлэнгээ толилуулах эрх зэрэг олон талын ач холбогдол өндөртэй арга хэмжээ болон өргөжсөөр байгаа билээ.
ЗУБНэгдэл нь цаашид уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгүүд зохион байгуулахаас гадна залуучуудад шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, урлагийн сонирхолтой лекцүүд, шинэ гарч ирж буй залуу уран бүтээлчийг дэмжих, уран бүтээлийг нь сурталчлах, олон улсад дэлгэн таниулах, орчин үеийн урлагийн олон чиг хандлагыг хөхиүлэн дэмжих болон техник технологийн дэвшил, медиа артын онцлогийг урлагт хэрхэн ашиглахад анхаарлаа хандуулж ажиллахаар зорьж байна.
Мөн бид дүрслэх урлагийн бүхий л төрлүүдээр урлагийг дэмжигч байгууллагуудад зөвлөгөө өгөх, лекц зохион байгуулах, урлагийг өөрсдийн үйл ажиллагаандаа хэрхэн ашигтайгаар хэрэглэх, интерьер шийдэл, сав баглаа боодлын дизайн гэх зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллах бүрэн боломжтой юм.
МУЭ-н дэргэдэх ЗУБН
Лавлах утас: 89006162, 88006160