Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран Туул голын сав газрын дагуу аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалтгалтыг хийжээ.
Хяналт шалтгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна.
-Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн хамгаалалтын хашаанд тулган газар олголт хийж орон сууц барьсан,
-Түгээмэл тархац бүхий элс болон хайрга олборлогчдын үйл ажиллагаанд тавигдах хараа, хяналт, зохицуулалт сул байгаагаас зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэх, гол мөрний урсац бүрэлдэх эхэд байгаль орчны хууль тогтоомө зөрчих замаар бусад аж ахуй эрхлэгчдээс давуу байдалтай үйл ажиллагаа эрхэлж байгаа,
-Дархан цаазат хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалттай гэх байдлаар бусдаас үндэслэлгүйгээр газар олголт хийгдэн орон сууц, ахуйн зориулалттай барилга баригдаж буй,
-Нийслэлийн Хан- Уул дүүргийн II хороонд үйлдвэрийн гудамжинд орон сууцны хороолол дундуух цахилгааны өндөр хүчдэлийн шугам байрлаж байгаа гэх зөрчил илэрсэн.
Дээрх зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох байгууллагуудад шаардлагыг хүргүүлсэн байна.