АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Нью-Йоркт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг гей парадад оролцсон талаар Reuters дамжууллаа.
Гей парад өчигдөр зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр Хиллари АНУ дахь ЛГБТ төрийн бус байгууллагын төлөөлөлд дэмжлэг үзүүлж буйнаа илэрхийлжээ.
Сануулахад 2009-2013 оны хооронд АНУ-ын Төрийн департаментыг тэргүүлж байсан Хиллари Клинтон Америк болон бусад улс орон дахь ижил хүйстнүүдийн эрхийн төлөө удаа дараа мэдэгдэл хийж байсан.
Түүнчлэн саяхан Клинтон CNN агентлагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын бүх мужид ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөхийг Дээд шүүхээс уриалж байв. Ижил хүйстнүүд гэр бүл болохыг зөвшөөрөх тухай зүйл анги Америкийн Үндсэн хуульд тусгагдсан байх ёстой гэж Хиллари үзэж буй юм.
Ийнхүү ижил хүйстнүүдийн эрхийн төлөө мэдэгдэл хийсэн нь тэдний дэмжлэгийг авах гэсэн Хилларигийн кампанит ажил байж магадгүй шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: Reuters