Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт Монгол усад болох гэж байгаатай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 13 гудамжны зам дагуу байрлаж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж байна.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нүүлгэсэн түргэн үйлчилгээний цэгүүдээ 2016 оны долоодугаар сарын 20-ноос хойш зөвшөөрөгдсөн байршилд буцааж тавих боломжтой.
Олон улсын хамгаалалтын байгууллагуудын хамгаалалтын шаардлагын дагуу түргэн үйлчилгээний цэгүүдэд шаардах хуудас хүргүүлж, албадан нүүлгэж байгаа боловч зочид төлөөлөгчид зорчих зам маршрутын дагуу дур мэдэн дахин байршуулж, үйлчилгээ эрхэлж байна.
Түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулж буй эзэмшигч та, иргэнийхээ үүргийг биелүүлж, эх орныхоо өнгө үзэмж, хуулийн хэрэгжилтийг олон улсад харуулахад өөрийн хувь нэмрээ оруулж зочид төлөөлөгчид зорчих зам дагуу байршуулсан цэгүүдээ нэн даруй нүүлгэх хэрэгтэй.
Төрийн тусгай хамгаалалтын хуулиар аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтан төрийн тусгай хамгаалалтанд шаардлагатай туслалцааг үзүүлэх үүрэгтэй. Төрийн байгууллагын албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчсөн иргэн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцож, албадан нүүлгэхийг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.