Олон улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Бээжин хот аажим аажмаар усанд автаж буйг анхаарууллаа. Газрын гүний усыг хэт их хэмжээгээр хэрэглэснээр хөрсөнд ан цав үүссэнийг хиймэл дагуулын тусламжтайгаар тогтоосон байна.
Энэ нь Бээжин хот жил бүр 11 см-ээр “суух” гол шалтгаан нь болж байна хэмээн эрдэмтэд анхааруулав. Олон улсын эрдэмтдийн судалгааны ажил Remote Sensing сэтгүүлд хэвлэгджээ.
Хэрвээ газар ийнхүү суулт өгсөөр байвал хотын 20 сая гаруй оршин суугчдад аюул нүүрлэх төдийгүй галт тэрэгний хөдөлгөөнд саад болно гэв.
Бээжин хотыг тойроод хэдэн мянган тонн усны нөөцтэй худаг ажиллаж байгаа бөгөөд газар тариалангийн усалгаанд зориулдаг. Энэ мэт усны замбараагүй хэрэглээ хөрсний суулт үүсэхэд ихээхэн нөлөөлжээ.
Энэхүү байгалийн жам ёсны бус газрын суулт нь зарим барилга байшин, аж үйлдвэрт асуудал учруулж болзошгүй гэнэ.
Эх сурвалж: The Guardian