Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүд Мэргэн Тоньюкук дахь Монгол-Туркийн хамтарсан, археологийн малтлагын ажлын талбайд зочиллоо.
Манай улсад эртний Түрэгийн үеийн олон дурсгал бий. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, БНТУ-ын ТИКА (Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг) хамтран Мэргэн Тоньюкукын гэрэлт хөшөөн дурсгалыг судалж байгаа юм. Судалгаанд Туркийн гурван эрдэмтэн оролцож байгаа бөгөөд тэд ирэх есдүгээр сар хүртэл малтлага хийнэ. Монголын талаас археологийн малтлагыг МУИС-ийн Түрэг судлалын тэнхимийн эрхлэгч, доктор профессор Ц.Баттулга ахалж байгаа юм.
Тэрээр Мэргэн Тоньюкук гэж хэн болох, түүний гэрэлт хөшөөн дээр ямар бичгээр юу гэж бичсэн талаар дэлгэрэнгүй танилцуулсан нь сонирхолтой байв.
Түрэгийн нэг болон хоёрдугаар улсын товч түүх, нүүдэл суудлын тухай Мэргэн Тоньюкүкын гэрэлт хөшөөнд өгүүлжээ. Тоньюкек Түрэгийн гурван хааны зөвлөхөөр ажилласан тул түүнийг мэргэн гэж цоллох болсон байна. Наян нас хүрсэн түүнийг өндөр настай болсон гэж үзэн, төрийн хэргээс холдуулжээ. Иймд тэрээр гомдлоо илэрхийлэх гэж хөшөө босгуулсан гэж үздэг байна. Учир нь “Би байгаагүй бол Түрэгийн түмэн байхгүй байх байсан” гэх өгүүлбэр хөшөөн дээр нь бий.
Мөн тэрээр хаана хаана тулалдсанаа бичсэн бөгөөд одоогийн Өвөрмонголын нутагт төрж өсөн, Хятадын цэргийн шоронд хоригдож байгаад нүүдэллэн ирснээ тодорхой бичжээ. Түрэгийн нэгдүгээр хаант улс 553 онд байгуулагдан, 640-өөд онд мөхжээ. 744 онд Түрэгийн хоёрдугаар хаант улс мөхөхөд Уйгарын хаант улс сэргэн мандсан байна. Зүүн Түрэгүүд Шинжаан уйгаруудад уусан, Уйгарын хаант улсад нэгдэн орж, одоогийн Шинжаанд суурьшжээ.
Түрэгийн үеийн булшийг язгууртны оршуулга, жирийн иргэний булш гэж хоёр төрөлд хуваадаг байна. Түрэгийн үе гэхээр дандаа түрэгүүд байгаагүй. Монгол угсаатан аймгууд ч Түрэгийн хаант улсад харьяалагдаж байсныг Ц.Баттулга багш онцлов. Түрэгийн үеийн язгууртны оршуулгын нэг жишээ нь Мэргэн Тоньюкукын гэрэлт хөшөө юм.
Түрэгүүд язгууртнуудаа оршуулахдаа эхлээд тахилын байгууламж барьдаг байна. Дараа нь дөрвөн хавтан байгуулж, тэдгээрийг хээлж, чимэглэдэг. Язгууртныхаа зэрэг дэвээс шалтгаалан цэцгэн, арслан, шувуун, ханан, буган хээгээр чимэглэдэг байжаа. Дараа нь хүн чулуу тавина. Монгол нутагт таван төрлийн хүн чулуу бий гэнэ. Эдгээр нь
Хүрэл зэвсгийн үед холбогдох хүн чулуу, Хүрэлийн сүүл, төмрийн түрүү үед холбогдох хүн чулуу, Түрэгийн үед холбогдох хүн чулуу, Уйгарын үеийн, Киданы үеийн болон Монголын үеийн хүн чулуу юм.
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс Монголын үеийн хүн чулууг олноор нь олжээ. Мэргэн Тоньюкукын гэрэлт хөшөө нийт 11 хүн чулуутай гэдэг бол зарим судлаач 19 байсан гэж үздэг байна. Хүн чулууг бүтээхдээ язгууртан бол суугаа байдлаар, боол зарц хүнийхийг босоо байдлаар дүрсэлдэг байна. Түрэгийн үеэс арслангийн дүрс болон хөшөөг ашиглах болсон аж. Язгууртны хөшөөний хоёр талд арслангийн хөшөө байрлуулдаг уламжлал ч байжээ.
Аавын гэрийн хоймор, арслантай цоохор авдар гэж монголчууд бид ярьдаг. Арслан гаднаас орж ирэх муу зүйлийг арилгадаг гэж бэлгэддэг. Иймд одоо ч албан байгууллагууд үүднийхээ хоёр талд арслангийн хөшөө байрлуулдаг уламжлал тогтжээ.
Түрэгийн үеийн оршуулгын бас нэг нийтлэг тал нь бүх талбайгаа тоосгон хавтангаар бүрдэг. Мөн тахилын сүм байгуулан, дотор нь чандраа оршуулна. Иргэд тэрхүү сүмд ирж, зан үйл үйлддэг байна. Мөн оршуулгын газраас үргэлжилсэн, цуваа чулууг байршуулдаг байна. Үүнийг зэл чулуу гэж нэрлэдэг. Мэргэн Тонюкукын гэрэлт хөшөөний зэл чулуу хоёр км үргэлжилдэг бол зарим хөшөөнийх 3 км урттай байдаг аж. Хятад сурвалж бичигт Түрэгүүд алсан дайсныхаа тоогоор чулуу босгодог гэж бичжээ. Энэ чулуу зүүн хойд зүг рүү заан дуусдаг тул сүнсний билэгдэл ч гэж үзэх болжээ.
Хүний биеэс сүнс улаан шуу болоод гардаг. Гэхдээ 49 хоногийн турш сүнс биеэ эргэж байдаг тул тахилын идээ тавьдаг ёс бий. Мөн 49 хоногт хүний биеийн бүх шүүс сорогдон, шимэгдэж дуусдаг байна. Энэ хугацаанд талийгаачийн үс, хумс ургаж л байдаг байна.