Өнгөрсөн амралтын өдөр Багануур дүүрэгт байрны цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн албан хаагчид тус байранд очиход хоёр настай хүүхэд цонхон дээр гарсан байсныг аюулгүй болгож амь насыг нь авран хамгаалсан байна.
“Барилгын өндөр давхраас хүн унах гэж байна” гэсэн дуудлагын дийлэнх нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд байдаг гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж байна.
Мөн өнгөрсөн амралтын өдөр “Сүхбаатар дүүрэгт байрны цахилгаан шатанд хүүхдүүд гацсан байна” гэсэн дуудлага иржээ. Энэ дагуу аврах шуурхай салбарын албан хаагчдыг очиход 5-11 насны гурван хүүхэд цахилгаан шатанд гацсан байв. Хүүхдүүд хараа хяналтгүй явсан бөгөөд цахилгаан шатанд нэг цаг орчим гацсан байжээ.
Иймд Нийслэлийн онцгой байдлын газраас иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.