УИХ-ын 2016 оны сонгууль хоёр хоногийн дараа болж, бид дараагийн дөрвөн жилд төрийн эрх барих нам, улстөрийн хүчнийг сонгох болно.
18 хоногийн турш үргэлжилсэн сонгуулийн сурталчилгаа зогсож, танд сонголтоо бодох нэг хоногийн тайван амгалан хугацааг хууль олгож байна. Тийм учир та сайн бодоорой.
Өнгөрсөн зургаан удаагийн сонгуульд бид хэнийг сонгож байснаа эргэн санацгаая.
Энэ жилийн нэр дэвшигчдийн тоог өнгөрсөн сонгуулиудтай харьцуулвал тийм ч гайхмаар тоо биш.
Ийнхүү 76 суудлын төлөөх 498 хүний өрсөлдөөнд чухам хэн ялахыг тодорхойлох эрх сонгогч таны гарт байна. Эдгээр нэр дэвшигчийн дотор дуучин, жүжигчин, бүжигчин хэн ч байж болно. Учир нь тэд нэр дэвших эрхтэй. Нам улстөрийн хүчнээс эсвэл бие дааж гээд ямар ч байдлаар нэр дэвшинэ.
Харин тэдэнд төрийн жолоо атгуулах эсэхийг Та шийднэ. Ирэх дөрвөн жилд таныг төлөөлөн хууль тогтоох дээд байгууллагат суух эрхэм чухам хэн байх вэ. Тэр хүн, нам улстөрийн хүчин ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, ямар зорилго тавьж, түүнийхээ төлөө хэрхэн тэмцэж, ажиллаж чадах бол.
Дахин хэлье, Та САЙН БОДООРОЙ.