Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчийн хоёр сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ.
Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Хууль зүйн дээд боловсролтой;
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;
- Монгол улсын гучин таван нас хүрсэн иргэн;
- Ял шийтгүүлж байгаагүй;
- Шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн яллагдагчаар татагдаагүй;
- Бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;
- Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй /гэрчилгээ авсан өдрөөс хойш мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх/
- Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
- Монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай;
- Мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;
- Шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;
- Бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.
Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь дээрх болзол, шаардлагаас гадна Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу дор дурдсан нэг буюу түүнээс дээш шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан;
- Өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;
- Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан байх шаардлагатай аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.