Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун санал авах байруудын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал авах байруудад ажиллах ахлах зохион байгуулагч нарт семинар зохион байгуулж, санал авах байруудын бэлтгэл ажилтай танилцаж байна.
2016 оны УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 924629 сонгогч есөн дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм.
Хуулийн дагуу саналын хуудсыг санал авах байруудад тараасан бөгөөд байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллах юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллана.
Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун “Санал авах байрны ахлах зохион байгуулагч нь өөрийн хэсэгт санал авах, тоолох ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг хүлээж, санал авах байрны эцсийн шийдвэр гаргагч юм. Тийм учраас ахлах зохион байгуулагч нарыг бусдын эрхшээлд оролгүй, хуулийн дагуу хатуу чанга ажиллах ёстойг анхааруулж, зөвлөмж өгөн ажиллаж байна.
Ерөнхийдөө санал авах байрууд ихэнх нь бэлэн болсон. Гэтэл зарим хорооны Засаг дарга нарын хариуцлагагүй байдлаас болж хэд хэдэн санал авах байрны бэлэн байдлыг хангаагүй, чухал баримт материалыг сейфэнд хадгалаагүй ил байлгах зэрэг зөрчил харагдаж байна. Дүүрэг, хорооны Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ санал авах байрыг бэлэн болгох хуулиар хүлээсэн шууд үүрэгтэй. Гэвч зарим нь үүргээ биелүүлэхгүй байна. Хэрвээ үүргээ биелүүлэхгүй байвал арга хэмжээ авах хуулийн заалт бий” гэлээ. Мөн санал авах байруудыг яаралтай бэлэн болгохыг дүүрэг, хорооны Засаг дарга нарт үүрэг болгов.
Зургийг mpa.mn