Өнгөрсөн шөнө буюу зургадугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 01:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 20-р хороонд оршин “Монгол Шилтгээн” дотор цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий цүнхтэй эд зүйл авч явсан хүнийг шалгажээ.
Шалгалтын явцад ХУД-ийн 15-р хороонд суух 20 настай эм А, СБД-ийн 2-р хороонд суух 20 настай эр Б, СХД-ийн 14 хороонд суух 19 настай эр А нарын авч явсан цүнхнээс тамхи ороодог цаас нэг боодол, соруул 46ш, ногоон өнгийн ургамал нэг боодол, гар аргаар ороосон тамхи найман ширхэг илэрсэн байна.
Цүнхэнд байсан дээрх зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч БЗД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд ногоон өнгийн ургамалыг шинжилгээнд өгчээ.