Цагдаагийн байгууллага өнөөдөр ЦЕГ-ын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээрт зэрэгт шилжин ажиллаж байна.
Алба хаагчид сонгуулийн тойргуудыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр нийтийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана.
Харин сонгуулийн дараа Наадам, АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний 11 дүгээр чуулга уулзалтын үеэр мөн Цагдаагийн бие бүрэлдэхүүн хамгаалалтад гарч, нийтийн хэв журмыг сахиулах юм. Төр засгийн 51 өндөр, дээд хэмжээний тэргүүн, 2000 гаруй зочид төлөөлөгчид ирэх учраас төлөвлөгөөний дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 453 ГОМДОЛ БАЙНА
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү хэвлэлийн хурлын үеэр Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ирсэн гомдол мэдээллийн талаар тайлбар хийсэн юм.
Тэрээр "Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад 1051 гомдол дуудлага ирсэн. Шүүхэд шилжүүлсэн 159 гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 36, зөрчил гэдэг нь тогтоогдоогүй 106, газар дээр нь шийдвэрлэсэн 11, одоо шалгаж байгаа 453 гомдол мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллага гомдол мэдээллийг хүлээн авч, бүртгэж, шалгах ажиллагааг хийж байгаа. Гэтэл зарим нам эвсэл эцэслэн шийдээгүй, эцсийн шийдвэр нь гараагүй байхад Цагдаагийн байгууллагын нэрийг барих гэсэн үйлдэл хийж байна. Аливаа асуудлыг шалгаж, шийдвэр нь гарсны дараа энэ асуудлыг ярих нь зүйтэй гэж цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тиймээс сонгуульд өрсөлдөж буй нам эвсэл, бие даагчид сонгуулийн хуулиа дагаж ажиллахыг уриалъя" гэв.