Сонгуулийн сурталчилгааны хугацаа энэ өдрөөр дуусгавар болж буй.
УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Хассуурийн Ганхуяг сонгогч бүртэй нэг бүрчлэн уулзаж байсан нь энэ өдрүүдийн давуу тал байсан гэж хэлж болно.
Энэ хугацаанд нийт 325 км алхаж, 13,578 сонгогчтой биечлэн уулзаж, 105 удаагийн сонгогчидтой хийх уулзалтыг зохион байгуулж, 5020 айл өрхөд мөрийн хөтөлбөрөө биечлэн танилцуулж, санал бодлыг нь сонсчээ.
Зөвхөн тойргийн дэмжигчид төдийгүй аймаг, сум, бусад тойргийн иргэдээс гар утас болон цахим хэлбэрээр дэмжиж буйгаа илэрхийлсээр байгаа нь түүнийг хүлээн зөвшөөрөх хэмжээний улс төрч гэдгийг харуулж байна.
Тухайлбал, цахим хэлбэрээр нийт дэмжсэн мессежний тоо 20,000 хол даваад байгаа юм.
Өндөр боловсрол бүхий залуу хүн төрийн засаглалд шинэ салхи оруулах хэрэгтэй болсон чухал цаг үед орж ирлээ гэдгийг уулзалт бүхэн дээр иргэд, сонгогчид онцолж, саналаа илэрхийлж байлаа.
Нэр дэвшигч Хассуурийн Ганхуяг тойргийн иргэд, сонгогчдодоо хандан “Тойргийн бүх айл өрхөөр орохыг хүссэн боловч эзгүй байх үе таарч, зарим хүмүүстэй уулзаж чадсангүй. Мөрийн хөтөлбөр таниулах хугацаа үнэхээр бага байлаа. Би улс төрд шинэ салхи оруулж ирэхээр зориг шулуудан яваа залуу хүн. Аль болох иргэдтэйгээ ойр байж, асуудал бүрийг ойлгож, засаж залруулах төлөвлөгөөгөө энэ хугацаанд батжууллаа. Хэн нэгний нөлөөнд авталгүй дараагийн дөрвөн жилд төрийг хэнд атгуулах сонголтоо зөвхөн өөрийн мэргэн оюун ухаанаар шүүн тунгааж, сонголтоо хийнэ гэдэгт найдаж байна” гэж хэллээ.
Д.Төгөлдөр