Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00.00 цагаар дуусгавар болно. Өнгөрсөн 18 хоногийн хугацаанд сонгогчид ёстой л өнгө өнгийн сурталчилгааг үзлээ.
Үхэр тэрэгтэй, дугуйтай, портертой, жийптэй бүр нисдэг тэрэгтэй сурталчилгаа хийсэн. Нэр дэвшигчид ч иргэдийн гэрээр, ажлаар зочилж, “бүхнийг хамтдаа” уриатайгаар олон зүйлсийг хийж байгаагаа нийгмийн сүлжээгээр баримтжуулан цацсаар нэг л мэдэхэд 18 хоногийг ардаа үдлээ.
Өнөөдөр 00.00 цагаас эхлэн гудамж талбайгаар дүүрсэн “танил царай”-нууд байхгүй болно. Сурталчилгаа хаагдана. Харин та мөрийн хөтөлбөртэй сайтар танилцсаны дараа сонголтоо хийгээрэй.
2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаанаас олны анхаарал татсанаас түүвэрлэн хүргэж байна.
Олон хүний анхаарлыг татсан сурталчилгаа бол яалт ч үгүй Ардчилсан намаас Дундговь аймагт дэвшиж буй нэр дэвшигчдийн “Хөгжлийн машин” нэртэй сурталчилгаа байсан. Машины эд ангид хувиран ахиулан хийх ажил их байгаагаа нэр дэвшигчид хэлсэн бөгөөд “Хөгжлийн машин” жолоочгүй байна гэх шүүмжлэлийг дагуулсан.
Сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа шуугиан тарьсан нэг үйл явдал нь Ардчилсан намын Сэлэнгэ аймаг дахь жийптэй сурталчилгаа байсан. Үүний араас Баянзүрх дүүргийн 54-р тойрогт бие даан нэр дэвшиж буй С.Жавхлангийн морьтой цуваа ч олны анхаарлыг татсан. Тэрээр мориноос гадна үхэр тэргээр, өөрийн биеэр сонгогчдодоо мөрийн хөтөлбөрөө танилцуулж байсан юм. Сонгинохайрхан дүүргийн 72-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй Л.Эрдэнэчимэг, МАН-аас нэр дэвшиж буй Н.Учрал нар дугуйтай парадаар сурталчилгаагаа хийсэн бол Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын дарга З.Энхболд нар нисдэг тэргээр сонгуулийн сурталчилгаагаа хийсэн гээд тээврийн хэрэгслийн олон төрлийг энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд ашиглалаа.