Баянхонгорчуудын саналыг хэдхэн хоногийн хугацаагаар шилжин ирсэн сонгогчид үнэгүйдүүлэх ёсгүй.
Иймд Баянхонгор аймгийн Ардчилсан намаас Царцаа иргэдийг өөр өөрсдийн оршин суугаа хаягтаа саналаа өгөхийг уриаллаа. Энэ уриалгыг Баянхонгор аймгийн иргэд дэмжиж гарын үсэг зурж эхэллээ.
Энэ сарын 19-ны өдөр УИХ-ын ээлжит сонгуулийн 7, 8, 9-р тойрогт нийт 2268 сонгогч шилжин ирсэн. Бүртгэлээс харахад 7-р тойрогт 257, 8-Р тойрогт 98, 9-р тойрогт 1913 тус тус санал өгөхөөр байна. Шилжин ирэгсэд Баянхонгорын нийт санал өгөх иргэдийн 11 хувийг эзэлж байна.
Иймд дээрх 2268 сонгогчийг өөрийн харъяаллын дагуу саналаа өгөхийг уриалж, шилжин ирж санал өгөх гэж буй сонгогчдыг дэмжихгүй гэжээ. Аймагт шилжин ирсэн нийт 2268 иргэн нь Сонгуулийн дүнд шууд нөлөөлөхүйц байна.
Иймд Баянхонгор аймгийн иргэд, сонгогчдод өөрсдийн саналаар, өөрсдийн итгэл үнэмшлээр сонголтоо хийхийг Ардчилсан нам уриалж байна. Энэхүү уриалгыг дэмжиж одоогоор 1000 орчим иргэд гарын үсэг зураад байна.
Уриалгыг, иргэдийн гарын үсгийн хамт бүрэн эхээр нь хүргэж байна Хэрэв энэ уриалгыг дэмжихгүй бол Хонгор нутгийн иргэд царцаа сонгогчдыг нутгаасаа хөөх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.