Мөнхийн хөрш явж ирсэн гурван улсын Төрийн тэргүүн нар өнгөрсөн пүрэв гарагт Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо нэг ширээний ард уулзаж, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Ингэснээр Евразийг холбох транзит тээврийн бүтээн байгуулалт эхлэх юм.
Монгол, Орос, Хятадын удирдагчид ирэх онд Улаанбаатар хотноо чуулах нь
Монгол нь Оросын хувьд Азид гарах, Хятадын хувьд Европт гарах гол суваг. Орос, Хятад хоёр бол манай улсын далайд гарах сонголтгүй хувилбар. Ийм учраас Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар Хиагтын гурван улсын хэлэлцээрээс даруй зуун жилийн дараа буюу 2014 онд Тажикстаны нийслэл Душанбед уулзаж, Эдийн засгийн коридор байгуулахад санал нэгдсэн юм.
Харин өнгөрсөн онд ОХУ- ын Уфа хотноо болсон дээд хэмжээний уулзалтаар гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглалыг баталж, зарласан. Мөн гурван талын хамтын ажиллагааны ерөнхий зарчмыг тогтоож, салбар тус бүрийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон билээ.
Энэ хүрээнд зам, тээврээр харилцан холбогдох, хил дамнасан тээврийн хүрээнд ӨМӨЗО-ы Манжуур боомтоос Орос, Европын чиглэлд 604 галт тэрэг аялуулсан. Үүнээс гадна Хятадын Эрээн боомтоор Монгол Улсаар дамжуулан Орос, Европын чиглэлд нийт 77 галт тэрэг аялуулсан байна.
Тэгвэл энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Эдийн засгийн коридорын ажлыг урагшлуулж, аль болох эрт тодорхой үр дүн гаргахыг хүсэж байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд гурван улсын хил залгаа бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа ч дуулгасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхийн тулд энэ онд багтаан Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төвийг байгуулахыг хүсэв. Мөн гурван улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлын хүрээнд гурван талт зөвлөгөөнийг ирэх найм, есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг тодотголоо.
- Монгол нь Оросын хувьд Азид гарах, Хятадын хувьд Европт гарах гол суваг. Орос, Хятад хоёр бол манай улсын далайд гарах сонголтгүй хувилбар.
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхийн тулд энэ онд багтаан Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төвийг байгуулахыг хүсэв.
- ОХУ Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийг зогсоохыг хүсэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дээд хэмжээний уулзалтын үеэр Улаанбаатар төмөр замын шинэчлэлд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Ингэснээр Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрүүлэх чадамжийг жилд 100 сая тоннд хүргэх боломжтой аж. Түүнчлэн авто тээврийн ачаа тээвэрлэлтийн зах зээлийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь манай гурван улсын дамжин өнгөрөх нөөц бололцоог бүрэн ашиглахад дэмжлэг болно хэмээн үзэж байгаа гэв.
Үүнээс гадна ОХУ-ын Төрийн тэргүүн Сэлэнгэ мөрний усыг ашиглан Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эргэн харахыг Монголын талаас хүсэв. Учир нь энэхүү төслийг хэрэгжүүлэх нь Эрхүү мужийн усан хангамж болон Байгаль нуурын өвөрмөц экологид тодорхой эрсдэл учруулна хэмээн үзэж байгаа аж.
Монгол Улсын эрчим хүчний хомсдолыг Оросын цахилгаан станцуудаас Монголын хойд бүс нутаг руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх боломжтой гэлээ. Товчхондоо, ОХУ бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих төслийг зогсоохыг хүсэв. Энэхүү төслийг Хятадын хөнгөлөлттөй зээлээр хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар төсөл зогсонги байдалд шилжээд байгаа юм.
Товчхондоо, Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)- ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд болсон гурван улсын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт амжилттай боллоо хэмээн дүгнэж болно.
ШХАБ нь Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагааны ашигтай талбар юм. Дашрамд дурдахад, гурван улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр дуулгав. Энэхүү саналыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингэснээр Монгол, Орос, Хятадын удирдагчид ирэх онд Улаанбаатар хотноо чуулах нь.
Б.Даваатогтох