МАН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Иргэний зориг намын дарга Ц.Ганхуяг нар МҮОНТВ-ийн Монголын мэдээ сувгаар халз мэтгэлцээнд оролцлоо. Энэхүү мэтгэлцээнээс хийсэн тэмдэглэлийг та бүхэнд хүргэж байна.
-Танай намын зорилт?
МАН-ын дарга М.Энхболд:
-Бид уул уурхайн салбараасаа илүү уламжлалт салбараа хөгжүүлж улсаа хөгжүүлэх боломж бололцоо бий гэж үздэг. ДНБ-ий 20 гаруй хувийг бий болгодог хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Газар тариалангийнхаа дотоодын хэрэгцээг хангаад, экспортолж байсан цаг саяхан. Гэтэл одоо гаднаас импортолдог болжээ. Тиймээс өмнө хүрч байсан амжилтыг гаргах ёстой гэж үздэг. Мал аж ахуйн салбарын үнийн уналтыг барих сан байгуулах ёстой. Стратегийн бүтээгдэхүүнээ зарлаж байсан туршлагатай. Үйлдвэржилтийг хөгжүүлэх 21/100 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэж байж уул уурхайн салбаргүйгээр монгол улсаа хөгжүүлэх боломж бий.
АН-ын дарга З.Энхболд:
Манай улсын эдийн засгийн хоёр тулгуур байдаг. Уул уурхай болон бусад. Сүүлийг хэдэн жил уул уурхайн бүтээгдэхүүний үнэ их өөрчлөгдөж байна. М.Энхболдын намыг засаг барьж байхад17 хувь өсч байсан. Биднийг засаг авахад шалан дээр унасан. Манай бүх эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болчихоод балраад байна. Манай намын хөтөлбөр маш ойлгомжтой. Уул уурхайгаас эдийн засгаа хамааралгүй болгоно.
Тэгэхийн тулд боловсруулаагүй бүтээгдэхүүний экспортыг багасгаж боловсруулна. Боловсруулаагүй хэлбэрээр гаргахаар уул уурхайн хэдхэн эзэд л баяжиж байгаа юм. Тиймээс жишээ нь тавантолгойн нүүрсийг хаягдалгүй ашиглах, пластмасын дэлхийн зах зээл рүү гарах боломжтой. Ингэж уул уурхайн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулж, ажлын байр нэмэгдүүлж, ажилчдаа хөгжилтэй оронд бэлтгэнэ.
Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг:
-Монголын эдийн засгийн хөгжлийг харахад сүүлийн үед хэт уул уурхайг шүтсэн нь ямар байдалд хүргэж байгааг бид харж байна. Тиймээс манай нам эдийн засгийг солонгоруулах ёстой гэж үздэг. Атрын аян, аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой гэж үздэг. Манай нам Атрын 3-р аяныг санаачилж байсан. Бид гурван жилийн дотор дотоодын зах зээлийн улаан буудайгаа хангах аяныг санаачилж байсан.
Гадаад орнуудаас хараат бус байдлыг бий болгох юм бол манай оронд асар их нөөц бололцоо байгаа гэж үздэг. Органик хүнсийг эх орондоо хөгжүүлье. Оюун гишүүнээр дамжиж органик хүнсний хуулиуд батлагдсан. Органик хүнсийг хөгжүүлснээр дэлхийн брэнд гаргах боломжтой. Би элчин сайдаар ажиллаж байх үед чацарганы чиглэлээр брэнд бүтээгдэхүүн 15 төрлийг гаргах боломжтойг судалж байсан. Уул уурхайг шүтэлгүйгээр аятай тухтай хүн ардаа амьдруулах боломж бий.
Бид мөнгө босгоод мянганы төмөр зам босгоно гэж төлөвлөсөн. Залуусаа хөгжүүлнэ. Энхболд дарга 100 үйлдвэр байгуулна гэж байна. Ийм ерөнхий юм ярьж болохгүй. Бид мянганы төмөр зам байгуулснаар ган хайлуулах үйлдвэр барина. Мөн орон сууц олноор барьснаар түүнд шаардлагатай зүйлсийг хийх үйлдвэрийг барина.
-Та бүхний хувьд өнгөрсөн дөрвөн жил?
АН-ын дарга З.Энхболд:
Маш хэцүү жил байсан. Амаргүй дөрвөн жил гэж бид нэрлэж байгаа. Ард түмний бүгд мэддэг хэдхэн тоо хэлэхэд л ойлгогдоно. Сүүлийн үед үйлдвэрүүдэд зээл өгөөгүй юм байна. Ипотекийн зээлээр 82 мянган өрхийг шинэ байранд орууллаа. Барилгачдын ажлын байрыг хадгалсан. Өмнөх жилүүдээс 3450 км- зам шинээр барьсан. Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн. Цахим засаглал, хүнд сурталгүй болгосон гэх мэт хийсэн ажил их бий. Аймгийн төвүүд, улаанбаатарын байдлаа харахад л их зүйл хийсэн гэдэг нь ойлгомжтой. Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр ипотекийн зээлд олон хүнийг хамруулсан. Биднийг засаг авахад энэ зээлийн хүү 20 хувь байсан.
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:
УИХ-ын гишүүн БОНХ-ийн сайдаар Алтанхуягийн танхимын гишүүн болж ажилласан. С.Оюун танхимд ажиллах үед бид багаар ажилаж ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлж, энэ хөгжлийн үзэл баримтлалыг гаргаснаар хэрхэн тогтвортой хөгжих вэ гэдэг зорилтуудыг гаргасан. Эрчим хүчний үр ашгийг 2020 он гэхэд 20 хувиар дээшлүүлнэ, засгийн газын худалдан авалтыг ил болгоно, ногооруулж 2020 он гэхэд энэ худалдан авалтыг 20 хувьд хүргэнэ, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 20 хувь бууруулна гэх мэт зорилтуудыг тавьж байсан.
Өнөөдрийг хүртэл явж ирсэн засгийн газрын бодлого ард иргэдэд төдий л наалдсангүй. Хүн ардын маань 20 хувь нь бидний төсөөлшгүй амьдралаар амьдарч байна. Тэгэхээр эдийн засгийн үр ашиг тоо өсөлтийн талаар ярих боловч жирийн иргэдэд өр зээл, бондын мөнгөнүүд хүрч чадсангүй гэдэг асуудлыг ярьж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр:
Бид тодорхой ажлуудаа хийж чадаагүй. Оюутолгой луйврын гэрээ байсан гэдгийг судалж гаргаж ирэх ажлыг гаргасан. Гэтэл дахиад Дубайн гэрээ гээчийг гаргаж ирсэн. Тиймээс бид хяналтын үүргээ биелүүлэх гэж хичээсэн. Засгийн газрыг тогтвортой байлгах байр суурийг барьж ирсэн. Ирээдүйгээ ярья. Бид залуучууддаа илүү анхаармаар бйана. Тиймээс манай намаас оюутны сургалтын төлбөрийг төрөөс даадаг тогтолцоо руу орьё гэж байна. Би 2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихдээ энэ асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь биелээгүй. Хайран долоон жил.
Малчдаа харж үзье. Монгол малын түүхий эдийг үнэд хүргэе гэж энэ хүмүүс ярьж байна. Үүний тулд мал эмнэлэгийг сайжруулах хээргтэй. Тийм учраас үүнийг сэргээнэ. Малчныхаа эмнэлэгийн эмчилгээний зардлыг төрөөс даадаг цогц арга хэмжээ рүү орно.