Өнөөдөр ч гэсэн Улаанбаатарын гудмаар дээрээ хоёр антенн бүхий Троллейбус явж байгаа. Үнэн хэрэгтээ дэлхийн 70 орчим оронд энэ төрлийн тээврийн хэрэгсэл хэрэглээнээс гараагүй хэвээр.
Тэгвэл Шведчүүд 1940 оны үеийн технологийг, орчин үеийн дэвшилтэй хослуулжээ. Тэгээд үүнийгээ “Дэлхийд анхны цахилгаан зам” гэж нэрлэсэн юм. Автомашинууд дотоод шаталтын хөдөлгүүрийн оронд цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй болж, ачаа тээврийн салбарт ч үүнийг ашиглаж эхэлсэн.
Гэхдээ Швед тун хялбар аргаар ачааны машиныг цахилгаан эрчим хүчээр хангах арга олсон нь энэ аж. Scania компанийн санхүүжилтээр Шведийн төв хэсэгт орших Евле хотод хоёр километр үргэлжлэх энэ замыг барьсан бөгөөд зам дээр яваа ачааны тэрэг эрчим хүчээр тасрахгүй.
Хосолмол хөдөлгүүртэй ачааны машинууд энэ зам дээр явах үедээ цэвэр цахилгаанаар ажиллах бол замаас гарсны дараа цахилгаан, бензин хосолсон хөдөлгүүр нь ажиллаж эхэлнэ.
Хамгийн анх өнгөрсөн зуунд энэ технологийг Америкт нэвтрүүлж байсан бөгөөд Швед улс 2030 он гэхэд дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашингүй улс болох зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хийж буй нэг алхам нь энэ аж.
Эх сурвалж: Mashable