Их Британийн Ерөнхий сайд Дэвид болон түүний гэргий Саманта Кэмерон нар тус улсад бүх нийтийн санал асуулга болохоос найм хоногийн өмнө Лондонд шинээр ипотекийн зээл авсан талаар Telegraph.co.uk дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 15-нд Ерөнхий сайд гэргийн хамт Баруун Лондонд байрлах Ноттинг-Хилл дүүргээс шинэ байр авахаар авахаар НSBC банктай 3.5 сая фунт стерлингийн ипотекийн зээлийн гэрээ хийжээ.
Тэгэхээр Дэвид Кэмерон бүх нийтийн санал асуулгын үр дүнг зарлахаас өмнө Даунинг Стритэд байрлах Ерөнхий сайдын ордноос нүүхээр төлөвлөж байсан уу гэх мэдээлэл тархаад байгаа юм.
Түүнчлэн Их Британийн Сангийн сайд Жорж Осборн “Brexit-ийн төсөв” хэмээх төлөвлөгөө танилцуулан “Хэрэв сонгогчид Брюссельтэй харилцаагаа таслахаар шийдвэл татварын хэмжээ нэмэгдэнэ” гэж мэдэгдсний дараа Ерөнхий сайд Кэмерон ипотекийн зээл авсан гэдгийг The Daily Mail-д бичжээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар "Бүх нийтийн санал асуулгын дүн ямар байхыг бид мэдээгүй. Хүмүүс ипотекийн зээлээ байнга сольдог шүү дээ" гэсэн хариултыг өгчээ.
Эх сурвалж: Telegraph.co.uk