БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнд энэ сарын 26-наас эхлэн оролцож байна.
Сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн 57кг, 65кг, 74кг, 86кг, 97кг, 125 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 58кг, 63кг, 69кг, 75 кг-ын жингийн ангиллаар болох тус тэмцээнд БНХАУ, Монгол, ОХУ-ын бөхчүүд өрсөлдөж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас 11 эрэгтэй, зургаан эмэгтэй нийт 18 бөх барилдахаар очсон.
Тэмцээний эхний өдөр эмэгтэй 51кг-д Налайх дүүргийн бөх, залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Б.Дөлгөөн, 58 кг-д “Хасу-Мегастарс” клубын бөх, залуучуудын дэлхийн аварга, ОУХМ А.Батцэцэг нар хүрэл медаль хүртлээ.