Бразилын Рио-де-Жанейро хотод болох зуны олимпийн наадмын галт бамбарыг унтраахаар завдсан этгээдийг цагдаагийнхан баривчилжээ.
Тодруулбал олимпийн бамбарын буухиа Бразилын Мату-Гросу-ду-Сул мужийн Маракажу хотод үргэлжилж байхад 27 настай залуу галт бамбар болон түүний буухиалан яваа тамирчид руу хувингаар ус цацсан талаар CapitalNews дамжууллаа.
Цагдаагийнхан түүнийг олон нийтийн эзэмшил, эд хөрөнгөд хохирол учруулсан гэх зүйл заалтаар баривчилсан бөгөөд 300 ам.долларын барьцаагаар суллажээ.
Олимпийн бамбарыг унтраахаар завдсан үйлдлээ тэрээр "тоглоом хийхийг хүссэн" хэмээн тайлбарлажээ.
Сануулахад “РИО 2016” зуны олимпийн наадам ирэх наймдугаар сарын 5-ны өдөр эхлэнэ. Олимпийн бамбарын буухиа Бразилын 329 хотоор үргэлжлэх бөгөөд нийт 12 мянга орчим хүн буухианд оролцоно. Зохион байгуулагчдын мэдээлж буйгаар олимпийн бамбар газраар 20 мянган км, агаараар 10 мянган км замыг туулах юм байна.
Эх сурвалж: Lenta.ru