Францад болж буй Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ шөвгийн 16-гийн хасагдах шатны сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ өдөр Италийн эсрэг Испанийн шигшээ баг тоглосон бол Исланд Английн шигшээ багтай учраа таарсан юм.
Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт Итали, Испанийн шигшээ багуудын хооронд боллоо. Италийн хөлбөмбөгчид Европын хошой аварга Испанийн шигшээ баг 2:0 гэсэн онооны харьцаатайгаар буулган авчээ. Тоглолтын 33 дахь минутад Жоржо Чьеллини, улмаар 90 дэх минутад Грациано Пелле гоол оруулснаар багтаа хожил авчирлаа.
Тус хоёр багийн хувьд 2012 онд ЕАШТ-ий шигшээд учраа таарч байсан бөгөөд энэ үеэр Испанийн хөлбөмбөгчид 4:0-ээр тэргүүлж байсан. Тэгвэл энэ удаад Италичууд ийнхүү хариугаа авлаа.
Италийн шигшээ баг шөвгийн наймд Германы хөлбөмбөгчидтэй учраа таарна. Хоёр багийн тоглолт ирэх долдугаар сарын 2-нд болно.