Хуучнаар Лениний музей буюу Үлэг Гүрвэлийн Төв музей өчигдөр "Цэрдийн Галавын Гайхамшиг" үзэсгэлэнгээр нээлтээ хийж, шинжлэх ухаан болон танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой олдворуудыг үзэгч олонд дэлгэн үзүүлж байна.
Музейн хамт олон музейн барилгын гол танхимаа ашиглалтанд оруулж анхны үзмэр Тиранозавр Батаар болон Цэрдийн үед холбогдох палеонтологийн түүхэн олдворуудыг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулан гурван хэмжээст өвөрмөц шийдлээр үзэгчдийн хүртээл болгож байгаа ажээ.
БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн санаачлагаар Augmented Reality технологийг ашиглан олон сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлүүдийг бодит мэт хөдөлгөөн, дуу дүрслэлийг үзэгч олонд хүргэж байгаа нь энэ үзэсгэлэнгийн давуу тал болж байна.
Мөн ухаалаг утасны аппликэйшн суулгаснаар музей рүү орохдоо үзмэрийн талаарх тайлбар, үлэг гүрвэлийг 3D дүрслэл зэрэг бодит мэдээллүүдийг хүлээн авах боломжтой гэнэ.