Маргааш орон даяар УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болох гэж байна. УИХ-ын ээлжит сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 1,912,901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ.
Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлснээр маргааш орон даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгох юм.
Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 20 мянга гаруй төрийн албан хаагч сонгуулийн бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн нийт хэсэгт ашиглагдах 2687 бүртгэлийн техник хэрэгсэл, 2500 ширхэг санал тоолох төхөөрөмжийг Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан ажлыг хэсэг шалган туршиж, баталгаажуулаад санал авах байруудад хүргээд байна.
Цахим орчинд гэдэгт сайтууд, Facebook, Twitter бүгд багтана
Санал авах, тоолох энэхүү төхөөрөмжийг 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудаар амжилттай хэрэглэсэн бөгөөд сонгогч та бүхэн сонгуульд хэрэглэж буй автомат техник хэрэгсэлд итгэлтэй байж болно. Сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон санал бэлтгэх бүхээг болон харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас бэлтгэж бэлэн болгосон.
Иргэд энэ удаагийн сонгуульд оролцохдоо хурууны хээ, иргэний үнэмлэхээ ашиглана. Нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
Харин сэтгүүлчид өнгөрсөн шөнө 00:00 цагаас сонгуулийн сурталчилгааны ажил дууссантай холбоотой асуулт асуухад “Сонгуулийн тухай хуульд заасанчлан сурталчилгааны ажил өнгөрсөн шөнийн 00:00 цагаар дуусгавар болсон. Нэр дэвшигчид, нам эвсэл энэ цагаас хойш олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд сурталчилгаа явуулах хориотой.
Цахим орчинд гэдэгт сайтууд, Facebook, Twitter бүгд багтана гэдгийг хэлье” гэсэн юм.
2016 оны зургадугаар сарын 3-ны байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлджээ. Сонгуулийн насанд хүрсэн иргэн гэдэг нь 2016 оны зургадугаар сарын 29-ний өдөр гэхэд 18 нас хүрэх Монгол улсын иргэд юм.
Хуулийн дагуу гадаадад сурч, ажиллаж байгаа болон хорих ангид байгаа, түр саатуулах байранд байгаа иргэд гээд нийт 85922 иргэний нэр сонгуулийн нэрсийн жагсаалтад түр хасав гэсэн тэмдэглэгээтэй байгаа аж.
Түр хасав тэмдэглэгээтэй иргэд хуулийн хугацаанд буюу санал авах өдөр ч гэсэн өөрийн санал өгөх байранд ирж, бичиг баримтаа үзүүлээд тэмдэглэгээгээ арилгуулж, шууд саналаа өгөх эрхтэй юм байна.
21199 ИРГЭД ШИЛЖИН СУУРЬШИХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Сонгуулийн тухай хуульд зааснаар зургадугаар сарын 14-ний 00:00 цагаас өмнө иргэд шилжин суурьших хүсэлтээ гаргаж, 18-ны өдрийн 00:00 цаг гэхэд шинэ хаяг дээрээ бүртгүүлсэн байх ёстой. Энэ хугацаанд 21199 иргэд шилжин суурьших хүсэлтээ гаргасан бөгөөд харин 18-ны өдрийн байдлаар хүсэлт гаргасан иргэдийн 18309 иргэний шилжилт хөдөлгөөн албан ёсоор эцэслэгджээ.