Маргааш 07.00 цагаас 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн санал хураалт эхэлнэ. Энэ удаагийн сонгуулиар сонгогчид УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын нэр дэвшигчдээс тус тус сонголтоо хийх юм.
Саналын хуудас хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд хар зураасны дээд талд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид байрлана. Харин хар зураасны доод хэсэгт аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөж буй нэр дэвшигчийн нэрс бий.
Сонгогчдод өгөх зөвлөгөө:
- Сонгогч саналаа өгөхөөс өмнө тухайн хуудаст бичсэн заавартай сайтар танилцах хэрэгтэй.
- Сонгогч та саналын хуудсан дээр тэмдэглэгээгээ хийсний дараа санал тоолох төхөөрөмжид хуудсаа хийнэ. Энэ үед төхөөрөмжийн баруун доод булан дахь дэлгэц дээр “Саналын хуудсыг уншихад бэлэн” гэсэн бичиг гарах ёстой.
- Сонгогч та УИХ-ын нэр дэвшигчдийн нэрсээс зөвхөн нэг нэр дэвшигчийн нэрийг дугуйлна. Түүнээс олныг дугуйлбал таны саналын хуудас хүчингүй болно.
- Харин ИТХ-д нэгээс дээш тооны мандаттай тойргууд бий тул тухайн газраасаа шалтгаалж 1-6 хүртэлх тооны өөр өөр нэр дэвшигчид санал өгнө.
- Та саналын хуудсаа аль ч талаар нь төхөөрөмж рүү шургуулж болно. Бичигтэй талыг заавал дээшээ эсвэл доош нь харуулсан байна гэх шаардлага тавихгүй. Харин та саналын хуудсаа шургуулаад л шууд яваад өгч болохгүй. Таны хуудсыг бүрэн уншихад санал тоолох төхөөрөмж ойролцоогоор 5 секунд зарцуулна.
- Таны саналын хуудсан дээрх сонголтыг таньсны дараа дэлгэц дээр “Таны саналыг амжилттай уншлаа” гэсэн бичиг гарна. Энэ үед та явж болно. Хэрэв таны саналын хуудас хүчингүй болбол ямар шалтгаанаар хүчингүй болсныг харуулах бичиг мөн л дэлгэц дээр тодорно. Энэ тохиолдолд та дахин саналын хуудас аваарай.
- Саналын хуудас хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт УИХ, хоёр дахь хэсэгт ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс бий. Мандатын тооноос шалтгаалаад та ИТХ-д нэр дэвшигчдээс 1-6 хүртэлх нэр дэвшигчид санал өгөх боломжтой. Гурван мандаттай газарт 1-3 хүртэл сонгож болно. Хэдийг ч сонгосон хамаагүй тухайн саналыг хүчинтэйд тооцно. Харин мандатын тооноос илүү санал өгсөн тохиолдолд түүнийг төхөөрөмж уншилгүй эргүүлээд гаргана. Энэ тохиолдолд дахин саналын хуудас авч, бөглөнө.
- Саналын хуудсаа нугалж, урж болохгүйг анхаараарай.