Шадар сайд Ц.Оюунбаатар хэвлэлийн бага хурал хийн, баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Наадмын комисс баяр наадмын хөтөлбөрийг өнөөдөр баталжээ.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр энэ жил тохионо. Олон тэгш ой тохиож байгаа тул энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү олон буюу 1024 бөх барилдаж, зургаан насны 200 морьд уралдах юм байна.
АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын өмнө баяр наадам болно. Иймд таван улсын Ерөнхийлөгч Монгол наадам үзэх гэнэ. Жуулчдын тоо ч өмнөх жилүүдийнхээс олон байна гэж Шадар сайд танилцуулав.
Наадмын нээлтийн тасалбар жил бүр эрэлттэй байдаг. Энэ жил тасалбарын үнийг нэмээгүй, өмнөх үнээр нь буюу саравчтай хэсгийн суудал 24 мянга, ил хэсгийн суудал 16 мянган төгрөг байхаар Баяр наадмын комиссоос шийдвэрлэжээ. Өмнөх жилүүдэд наадмын тасалбарыг өндөр үнээр шаглах нь түгээмэл байв. Энэ байдлыг давтахгүйн тулд энэ жил нэг иргэнд дээд тал нь дөрвөн тасалбар худалдаалахаар болжээ. Тасалбарыг ирэх сарын 6-наас эхлэн худалдаална.
Нийслэлчүүдийн дийлэнх нь Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамладаг. Цэнгэлдэхийг зорьсон иргэдэд авто машины зогсоол жил бүр л асуудал үүсгэн, Рапид харшийн зүүн талд машинаа байрлуулсан иргэд их л холоос цэнгэлдэх рүү алхах хэрэгтэй болдог. Мөн цэнгэлдэхийн баруун талд машин, худалдаачид нь холилдож хутгалдсан, эмх замбараагүй байдалтай байдаг.
Харин энэ жилээс долоон давхар, 500 машины зогсоол ашиглалтад орох юм байна. Хурд группын барьж буй, цэнгэлдэхийн зүүн хойд талд байрлалтай авто машины зогсоолын гадна тохижилтын ажил одоо үргэлжилж байгаа юм. Гэхдээ зогсоолын үнэ хэдэн төгрөг байх нь тодорхойгүй байна. Мөн Дүнжингарав, Japan town хотхоны гадна талбайг зогсоол болгон ашиглах аж.