Япон улсад дадлагажигчаар ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдөр дуусаж байна. Монголоос дадлагажигч авах асуудлыг Японы парламентаас эцэслэн батлаагүй гэсэн мэдээлэл тархаад буй юм. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
“Би өнгөрсөн тавдугаар сарын 30, 31-нд Япон улсад айлчилсан. Миний дараа УИХ-ын дарга З.Энхболд зургадугаар сарын 1-3-ны өдрүүдэд мөн айлчилсан. Японы тал олимпийн наадмыг зохион байгуулах эрх авсантай холбогдуулан жилийн өмнө манайхаас ажиллах хүч авъя, энэ тал дээр хамтарч ажиллая гэсэн санал тавьсан” гэв.
Үүний дагуу хоёр тал зарчмын хувьд тохиролцон З.Энхболд даргын айлчлалын үеэр санамж бичигт гарын үсэг зуржээ.
Япон улсын хувьд энэ жил мөн адил парламентын сонгуультай бөгөөд сонгуулийн дараа Нийгмийн халамжийн зарим хуульд өөрчлөлт оруулах аж. Шинэ хууль нь аравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болсны дараа талууд хэдэн дадлагажигч авах тоогоо тохирох юм байна.
“Яагаад бид Японыг онцолж байна вэ гэвэл эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ оны зургадугаар сарын 7-ноос хүчин төгөлдөр болсон. Энэ бол зөвхөн чөлөөт худалдааны хэлэлцээр биш эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр. Японы тал таван жилийн хугацаанд хүнээ хөгжүүлэхэд манайд дэмжлэг үзүүлнэ. Ирээдүйд Японы технологи орж ирэхэд бэлтгэлээ хийж байна гэсэн үг. Энэ бол Солонгос руу явуулдаг ажиллах хүч биш” гэлээ.
Дадлагажигч илгээх хэлэлцээний хүрээнд манай талаас хүмүүсээ япон хэлний сургалтад хамруулах үүрэг хүлээжээ. Үүнтэй холбогдуулан аравдугаар сарыг хүлээхгүй хүмүүсийг бүртгэж, сургалтад суулгах юм байна.
“Харамсалтай нь сонгуулийн үеэр энэ асуудлыг улс төржүүлж байна. Зохион байгуулалттайгаар Японы Элчин сайдын яам руу халдах, олон нийтээр утасдах, мэдээллийг мөшгөн гуйвуулж байна” гэж Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.