Тэрээр юуны өмнө цаг үеийн байдлаар мэдээлэл хийх гэж байгаагаа хэллээ. Өнөөдөр дан сайн мэдээ дуулгана гэдгээ тэрээр онцолсон юм. Хоёр том эмнэлэг, хоёр том цахилгаан станцын гэрээг зурсан гэв. Эдгээр нь Бөөрөлжүүт болон Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ юм.
Засгийн газар сайн мэдээг улс төрийн сонгуулиас ангид дуулгая хэмээн ажиллаж байсан ч зарим улс төрийн нам сайн мэдээг сонгуулийн явцад муу болгож байгаа тул тэрээр өнөөдөр ийнхүү мэдээлэл хийж байгаа юм байна.
Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголынх боллоо.
Монгол Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголынх болж байгааг албан ёсоор тэрээр зарлалаа. Энэ талаарх мэдээллийг дөнгөж сая ОХУ-ын Интерфакс мэдээллийн агентлаг зарлаад эхэлчихлээ. Энэ асуудлыг сонгуулиас ангид байлгахыг хүссэн ч энэ талаар нийгмийн сүлжээгээр хөндөж байгаа тул ийнхүү Ерөнхий сайдын хувиар албан ёсны мэдээлэл хийхээс өөр аргагүйд хүрчээ.
Улс төрийн эрх ашгаас илүүтэйгээр улс орны эрх ашиг гэж байдаг. Монголоо боддог ямар ч хүнд ойлгомжтой гэдгийг тэрээр онцолж байна.
Монгол Улс өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшдэг. ОХУ-ын Ростек компани 49 хувийг эзэмшдэг. Харин хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс 51 хувийг, Монголын компани 49 хувийг эзэмшихээр болжээ. Монголын компани гэдэг нь Худалдаа хөгжлийн банк, түүний төлөөний компани болох Монголын зэс компани аж. Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын хуулиас дээгүүр, олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагддаг хамтарсан үйлдвэрийн статустай байсан бол одоо Монгол Улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм.
Хуучин 51 хувийн ногдол ашгийг улсдаа үлдээж, 49 хувийг ОХУ-ын компанид шилждэг байсан бол өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгийг 100 хувь эзэмшдэг болно.
Ерөнхий сайдын хувиар тэрээр сонгуулийн өмнөх өдрүүдэд ямар нэг байдлаар харлуулах гэсэн мэдээлэл гарах вий гэсэндээ дараах байр суурийг илэрхийллээ. Үүнд:
Үе үеийн Засгийн газрын хүсч тэмүүлж, Монголчуудын мөрөөдөж байсан асуудал биелэлээ олж байна гэдгийг тэрээр хэлж байна.
Бидний хувьд улс төржих сэдэв, улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавих асуудал байх ёстой гэдгийг улс төрийн нам, хэсэг бүлэг хүмүүс мэдэж байх ёстой гэдгийг тэрээр сануулав.
Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилнэ, эдийн засаг ч үргэлжилнэ. Тиймээс энэ асуудлыг сонгуулийн өмнөх 24, 48 цагийн асуудал битгий болгоосой гэж хүсч байна гэв.
Өнөөдөр 16.00 цагт Шадар сайд Ц.Оюунбаатар болон УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Цолмон нарын хэвлэлийн хурал хийж, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн талаар анхлан байр сууриа илэрхийлсэн юм.
Тэдний хөндсөн асуудал Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын талын хувьцаатай холбоотой. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын тал эзэмшдэг. Тэд энэхүү хувьцаагаа худалдахаар зэхэж байгаа аж. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хаалттай горимд хэлэлцжээ. Иймд МАХН-ын нэр бүхий гурван сайд дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж чадаагүй. З.Баянсэлэнгэ сайд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж, Ерөнхий сайдтай уулзсан байна.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гуравдагч талд худалдах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой
Гэвч маш нууцын зэрэглэлтэй асуудал хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гуравдагч талд худалдах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой тул энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстойг З.Баянсэлэнгэ сайд онцолсон. Энэ мэтээр Засгийн газрын гишүүд нууцаар шийдвэр гаргаж байна гэж тэд үзэв.
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон. Энэ хуралдаанаар Улаанбаатар-Өндөрхааны автозамд их засвар хийх талаар ч хэлэлцжээ. 100 км замд шаардлагатай 7 тэрбум төгрөгийг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр гүйцэтгэх компанитай шууд гэрээ хийхээр шийдвэрлэжээ. Харин ямар компани гэдгийг ил тод зарлаагүй байна. Энэ замын их засварын ажлыг гүйцэтгэх үүргийг Зам тээврийн яаманд даалгажээ.
Үүнийг Засгийн газар дахь Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн сайд нар мөн л эрс эсэргүүцэж байгаа юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /MPA.mn/