2016 оны 6 сарын 16-нд зохион байгуулсан Dell Networking Solutions for Future-Ready Enterprises арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр Деллийн Сүлжээний Энтерпрайз Шийдлийн Өмнөд Азийг хариуцсан менежер Нитин Ачарекар Байгууллагын болон Дата центрийн сүлжээний шийдлүүдийг танилцууллаа.
Технологийн хувьд авч үзэх юм бол бид Eth сүлжээний свитчийн зах зээлд төвлөрч ажилладаг. Хэрэглэгчийн зүгээс авч үзвэл жижиг дунд бизнесийн шийдлээс эхлээд том энтерпрайз, интернет үйлчилгээ үзүүлдэг операторууд болон дата төвийн бүхий л хэрэгцээг хангах шийдлүүд байгаа. Жижиг дунд бизнесийн шийдлүүд нь веб удирдлагатай, энтерпрайзын хувьд CLI удирдлагатай, дата центрийн хувьд софтвер удирдлагатай шинэ архитектурыг бид нэвтрүүлсэн.
Сүлжээний шийдлийг ерөнхийд нь 2 ангилж болох юм. Байгууллагын дотоод сүлжээ болон Дата төвийн сүлжээ.
Дата төвийн сүлжээний шийдлүүд
- Зохицон ажиллах боломжууд - Делл нь нээлттэй стандартыг тууштэй нэвтрүүлж, үүнийг гол чиг баримжаа болгон ажиллаж ирсэн нь тул бусад вендорын шийдлүүдтэй бүрэн зохицож ажиллах боломжийг олгож ирсэн
- Түүнчлэн сүлжээг хэрхэн зохион байгуулж, ашиглаж байгаад бид их анхаарал хандуулдаг. Мөн Делл компаний мөрддөг нэг зарчим бол Мэдээллийн технологийн хэрэглээг илүү хялбар болгож ирээдүйд бэлэн байх гэсэн зарчим юм.
- Хэрэглэхэд хялбар байхаас гадна автоматжуулалтыг хангаж өгөхөд анхаарч ажилладаг. Автоматжуулалт гэхээр мэдээж клауд буюу үүлэн дэд бүтэцтэйтэй салшгүй холбоотой.
Клаудын тухай ярьвал self-service/өөрөө өөртөө үйлчлэх шийдлүүдийн тухай ярих хэрэгтэй болно. Сүлжээний технологийн хувьд сүүлийн үед шинээр бий болж буй трэнд бол SDN/Software Defined Networking буюу “Cофтвер удирдлагатай сүлжээ” юм. Үүний нэг хэрэглээ бол Клауд удирдлагатай сүлжээний шийдэл бөгөөд энэ нь клаудаар дамжуулаад свичтүүдийг удирдана гэсэн үг юм. Танд 10000 свичт байж болно, харин та нэг л платформоор эдгээрийг удирдах боломжтой.
2016 онд шинээр гарсан Gartner Magic Quadrant on Data Center Networking судалгаагаар Dell компаний дата төвийн сүлжээ зах зээлд тэргүүлж буй алсын хараатай компаниар тодорхойлогдсон байна. Энэ нь дата төвийн сүлжээний автоматжуулалт, хялбар ашиглалт, хэрэглээг бий болгоход Деллийн оруулсан хувь нэмэрийг үнэлсэн хэрэг юм.
Байгууллагын дотоод сүлжээний шийдлүүд – Сүлжээний ашиглалтын хялбар байдлыг хангахаас гадна түүнийг өргөтгөх боломжтой байхаар шийдлийг боловсруулдаг. Сүлжээний хэрэглэгчийн тоо 5-10 байж болно, бүр 10000 байж болно, хэрэглэгчид нэг газар байрлаж болно, эсвэл олон газар ч байрлаж болно. Улмаар ийм олон газар, ийм олон хэрэглэгчийн холболтыг зохион байгуулахын тулд админы хувьд зардлыг ихээр гаргахгүй байхын тулд Клауд удирдлагатай сүлжээний шийдэл боловсруулсан юм. Тухайлбал, Говийн аль нэг кампад байгаа свичийг админ нь хотоос удирдах жишээтэй.
Деллийн шийдлүүдийг сүлжээний суурь мэдлэгтэй инженерүүд ашиглах боломжтой. Клауд удирдлагатай платформ, софтвер удирдлага нь Деллийн сүлжээний шийдлийг зах зээлд дээр байгаа бусад вендоруудын шийдэлтэй харьцуулахад үнэхээр хялбар болгож байгаа юм. Танд мэдээж инженер хэрэгтэй болно, гэхдээ маш нарийн төвөгтэй комманд мэддэг боловсон хүчин заавал шаардлагагүй юм.
Мөн Open Networking буюу Нээлттэй Сүлжээний шийдлийн талаар ярилцлаа.
Деллий софтвер удирдлагатай сүлжээний шийдлүүдийг товчхон тайлбарлавал Делл яг л компьютер шиг, сервер шиг свитчийг нээлттэй болгосон. Өөрөөр хэлбэл хардвер төхөөрөмжөөс дээрх үйлдлийн системийг салгаж, улмаар хэрэглэгч Деллийн свитчийг аваад өөр бусад төрлийн үйлдлийн системийг суулгаж ашиглах боломжтой болсон гэсэн үг юм. Мэдээж Деллийн гаргасан үйлдлийн систем байгаа, гэхдээ хэрэглэгч хүсвэл өөр нээллтэй эхийн үйлдлийн системийг суулгаад ашиглах бүрэн боломжтой болоод байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өөрт хэрэгтэй нээлттэй эхийн програм хангамжуудыг свитч дээрээ суулгаад ашиглаж чадна гэсэн үг юм. Ингэснээр бид инновац шинэлэг зүйлсийг хийх боломжийг хэрэглэгчиддээ эргүүлээд олгож байгаа хэрэг юм. Делл үргэлж шинийг эрэлхийлж байдаг, бидний бий болгосон нээлттэй платформыг ашиглаад хүн болгон шинийг бүтээж болно. Энэ бол яг л Андройд утастай адил, танд Андройд утас байна, түүгээрээ дамжуулан та хүссэн аппликеэйшнээ суулгаад ашиглаж болдог. Самсунг танд аппликеэйшн өгдөггүй шүү дээ, та Самсунгаас утас болон Андройд үйлдлийн системээ авч байгаа юм. Үүнтэй яг адилаар Делл танд свитч болон үйлдлийн системийг өгч байгаа юм, харин та өөрийн хэрэгтэй шаардлагатай гэсэн аппликеэйшнийг суулгаад хэрэглээд явж болно. Энэ бол бидний инновацийн нэг алхам.