Истанбул дахь Ататуркийн нисэх буудалд хоёр амиа золиослогч этгээд халдлага үйлдэж 28 хүн амиа алдаж, 60 гаруй гэмтэж бэртсэн талаар Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг мэдэгдлээ.
Боздагийн хэлснээр нэг амиа золиослогч этгээд нисэх буудлын хаалгаар орж ирмэгцээ автомат буугаар гал нээж, дараа нь өөрийгөө дэлбэлжээ. Истанбулын зүүн хэсэгт орших энэхүү нисэх буудал нь дамжин өнгөрдөг зорчигчийн тоогоор дэлхийд 11 дүгээрт ордог том хэмжээний нисэх буудал юм.
BBC агентлагийн мэдээлснээр шархадсан хүний тоо 60 хүрсэн бөгөөд сүүлийн үед Туркт болж буй террорист халдлагуудад Курдийн салан тусгаарлагчид болон Исламын улс бүлгийг буруутгаж байна.
Халдлагын дараа нисэх буудлын нислэгүүдийг түр зогсоогоод байгаа аж.