Нийслэлийн хэмжээнд Сонгуулийн санал авах 397 байр 07:00 цагаас эхлэн ажиллаж эхэллээ.
Тэдгээрийн нэг болох, УИХ-ын 2016 оны сонгуулийн 63-р тойргийн 1-р хэсгийн болон НИТХ-ын 2016 оны сонгуулийн 37-р тойргийн санал авах байр буюу Нийслэлийн 23-р дунд сургуулиас сонгуулийн үйл ажиллагааны нээлтийг GоGо мэдээний агентлаг шууд дамжуулан хүргэж байна.
Энэхүү тойрог нь Чингэлтэй дүүрэгт хамрагддаг бөгөөд сонгууль өгөх насны 11122 иргэн бүртгэлтэй аж. Харин орон даяар нийт 1 сая 912 мянга 901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Тодруулбал,
Бусад дүүрэгт:
-
Баянзүрх дүүрэгт -220,130 буюу нийт сонгогчдын 23.8 хувь
-
Сонгино хайрхан дүүрэг - 205,276 буюу нийт сонгогчдын 22.2 хувь
-
Баянгол дүүрэгт -140,846 буюу нийт сонгогчдын 15.2 хувь
-
Чингэлтэй дүүрэгт -111.022 буюу нийт сонгогчдын 12.0 хувь
-
Хан-Уул дүүрэгт -105.874 буюу нийт сонгогчдын 11.5 хувь
-
Сүхбаатар дүүрэгт -96.265 буюу нийт сонгогчдын 10.3 хувь
-
Налайх дүүрэгт -23,976 буюу нийт сонгогчдын 2.5 хувь
-
Багануур дүүрэгт -19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
-
Бага хангай дүүрэгт -2,798 буюу нийт сонгогчдын 0.3 хувь
Эхлээд санал тоолох хоёр төхөөрөмжийн лацыг авч, тэг тайланг гаргаж ажиглагчдад хүлээлгэн өглөө. Зөөврийн хайрцгаар авсан саналыг санал тоолох төхөөрөмжид уншуулсаны дараа сонгогчдоо хүлээн авах журамтай. Тиймээс зөөврийн хайрцгаар ирсэн нийт 23 саналын хуудсыг гарган санал тоолох төхөөрөмжид уншуулж дууссаны дараа биеэр ирж санал өгөх иргэд орж саналаа өгч эхэллээ.
Тус сонгуулийн байранд нэг ахлах зохион байгуулагч, дөрвөн зохион байгуулагч, нэг мэдээлэл, технологийн даамал, 23 ажиглагч, хоёр улсын бүртгэлийн ажилтан, нэг цагдаагийн албан хаагчийн бүрэлдэхүүн ажиллаж байна.
СОНГУУЛЬ ӨГӨХ ЗААВАР: Иргэд санал өгөх байранд орж ирэн хуруугаа уншуулаад нэрээ бүртгүүлж саналын хуудсаа авна. Дараа нь бүхээгт орж саналын хуудсаа бөглөн санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа хийн уншуулна.
Иргэдийн саналыг өнөөдөр 22:00 цаг хүртэл авах бөгөөд ТА БҮХЭН СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ!
Та саналаа хаана өгөхөө мэдэхгүй байгаа бол ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.