BREXIT-ийн санал хураалтаас хойш Европын Холбооны удирдагчид анх удаа Бельгийн Брюссель хотноо уулзлаа. Ширүүн маргаан дунд болж өнгөрсөн энэ удаагийн уулзалтаар Төрийн тэргүүнүүд Их Британи Европын Холбоог орхих асуудлаа нэн даруй цэгцлэхийг британичуудаас шаарджээ.
Учир нь BREXIT-ийг тойрсон эмх замбараагүй байдал нь гишүүн орнууд төдийгүй олон улсад сөргөөр нөлөөлж, эрсдэл үүсгээд байгааг тэд онцолж байгаа юм. Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер “Санал хураалтын дүн ямар гарснаас үл хамааран британичууд бидний найз нөхөр хэвээр үлдэх болно. Гэхдээ ямар ч тохиолдолд тус улсын Ерөнхий сайд нөхцөл байдлыг нэн даруй тодорхой болгох хэрэгтэй байна. Учир нь удаан хугацаанд үргэлжилж байгаа энэхүү тодорхойгүй байдлыг бид тэсвэрлэхэд хүндрэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна.
Их Британи Европын Холбоог орхих саналыг дэмжсэн нь Евро бүсийн эдийн засгийн өсөлтийг 0.3-0.5 хувиар бууруулж магадгүй гэсэн тооцоог Европын Төв банкны тэргүүн Марио Драги танилцуулсан юм. Санал хураалтаас өмнө тус банк бүсийн эдийн засгийг 2016 онд 1.6 хувь, 2017 болон 2018 онд 1.7 хувиар өснө гэж таамаглаж байв. Үүнээс гадна Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны хийсэн мэдэгдэл олон улсын анхаарлын төвд байсан юм. Тэрбээр дүрвэгсдийн эсрэг авч хэрэгжүүлсэн Европын Холбооны бодлого санал хураалтын дүнд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн цаашид Европын Холбооны орнуудтай харилцаагаа хэвээр хадгалаад зогсохгүй BREXIT-ийн асуудлыг талуудад аль болох үр өгөөжтэй байдлаар харилцан тохиролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Дэвид Камерон “Их Британи Европын Холбоог орхих болсон талаар тайлбарлахаар би энд ирсэн. Гэхдээ Европын Холбоог орхих үйл явц болон үр дүн нь аль болох үр өгөөжтэй байгаасай гэж хүсэж байна. Мэдээж хэрэг Европын Холбоог орхино гэдэг бол бид тэднээс нүүр буруулж байгаа хэрэг биш.
Эдгээр улсууд бидний хөрш, найз нөхөд, холбоотон мөн түнш. Худалдаа, хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тал дээр аль болох ойр дотно харилцаагаа хадгалж үлдэхийг бид хүсэж байгаа. Учир нь энэ нь бидний хэн хэнд маань ашигтай” гэж онцолжээ. Брюссельд болсон уулзалттай зэрэгцээд Их Британийн Парламентын ордны гадна 1000 гаруй хүн Их Британи Европын Холбоог орхихыг эсэргүүцэн жагслаа. Эсэргүүцлийн жагсаал анх 50 мянга гаруй хүнтэй болохоор төлөвлөгдөж байсан ч аюулгүй байдлын улмаас цуцлагдсан байна.
Э.Эрдэнэтуяа